Toki App нь дижитал эрин үед бий болж буй хүмүүсийн өдөр тутмын үйл ажиллагааг хялбарчилж, цаг хугацааг хэмнэх ХЯЛБАР, ХӨГЖИЛТЭЙ, ХЭРЭГТЭЙ аппликейшн юм. Цаашлаад аппликейшнаа ашиглан чатлаж, төлбөр тооцоогоо хийн, байгууллагуудтай харилцаж үйлчилгээ авах зэрэг цогц шийдлийг олгох аппликейшн юм.
- Toki апп татаж, бүртгүүлснээр танд өдрийн 40,000₮ хүртэлх гүйлгээ хийх лимиттэй цахим хэтэвч үүснэ.
- Toki хэтэвчний доор байрлах бүртгэл дутууг анхааруулсан хэсэг дээр дарж, иргэний үнэмлэхээр эсвэл E-Mongolia-аар баталгаажуулж, нөхцөлийг зөвшөөрснөөр цахим мөнгөний гэрээ хийгдэж таны хэтэвчний лимит өснө.
- Утасны тань зүүн дээд хэсэгт байрлах профайл руу орж Тохиргоо -> Хэтэвч -> Гүйлгээний нууц код руу орно.
- Гүйлгээний нууц кодоо солих бол өмнөх кодоо оруулаад, шинэ кодоо хоёр удаа давтан оруулж баталгаажуулна.
- Харин мартсан бол Сэргээх дарж, шаардлагатай мэдээллийг бөглөн, түр код ирэх ба 48 цагийн дотор шинэ кодоо оруулснаар код солигдоно.
- Гүйлгээ хийх явцдаа гурван удаа дараалан гүйлгээний нууц кодоо буруу хийсэн тохиолдолд таны хэтэвч түгжигдэнэ. Энэ үед та зөвхөн гаднаас мөнгө хүлээж авах боломжтой ба бусад төрлийн гүйлгээ хийх боломжгүй болно.
- Хэрэв хэтэвч тань түгжигдсэн бол 7707-4477, 4477 лавлах дугаарт холбогдож мэдээлж, хэтэвчнийхээ түгжээг тайлуулна.
- Хэтэвч рүүгээ орж Банкны карт холбох хэсэгт дарснаар картын дугаар, эзэмшигчийн нэр, хүчинтэй хугацаа болон CVV код зэрэг мэдээлэл бөглөх хэсэг гарч ирнэ.
- Эдгээрийг гүйцэт бөглөн үргэлжлүүлэх дарснаар таны холбох гэж буй картад бүртгэлтэй утасны дугаарт нэг удаагийн нууц үг илгээх бөгөөд кодыг оруулж баталгаажуулснаар таны карт амжилттай холбогдоно.
- Toki хэтэвч тань мөнгөгүй болон карт тань байхгүй үед бэлэн бус мөнгөн гүйлгээ хийх шаардлагатай үед та холбосон картаа ашиглан гүйлгээ хийх боломжтой.
- Хэтэвчний зүүн доод хэсэгт дэх цэнэглэх дарж, мөнгөн дүнгээ оруулаад суман дээр дарна.
- Ингээд хэтэвчээ цэнэглэх төлбөрөө хэрхэн төлөх сонголтууд гарч ирэх ба тэдгээрээс сонгож, гүйлгээний нууц кодоо хийснээр хэтэвч цэнэглэгдэнэ.
- Хэтэвч рүү ороод шилжүүлэг дарахад Шилжүүлэх, бэлэглэх, зарлага гэсэн гурван хэсэг гарч ирнэ.
- Үүнээс зарлагыг сонгож гүйлгээний дүн болон утгыг бичиж, шар суман дээр дараад, холбосон банкны картуудаас аль карт руу шилжүүлж авахаа сонгож (хэрвээ карт холбоогүй бол нэмэх дээр дараад банкны картаа холбоно) гүйлгээний нууц үгээ хийж тус данс руу мөнгөө татаж авна.
- Хэтэвч рүү ороод шилжүүлэг дээр дарахад Шилжүүлэх, бэлэглэх, зарлага гэсэн гурван хэсэг гарч ирнэ.
- Үүнээс шилжүүлэхийг сонгож гүйлгээний дүн болон утгыг бичиж, шар суман дээр дарна.
- Хүлээн авах хүний дугаарыг оруулан (тухайн хүний нэрийг шалгаж баталгаажуулаарай), гүйлгээний нууц кодоо оруулснаар шилжүүлэг амжилттай хийгдэнэ.
- Хэрвээ таны цахим хэтэвчний үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд та холбосон картаа болон бусад төлбөрийн хэрэгслүүдийг сонгож шилжүүлгээ үргэлжлүүлэх боломжтой.
- Хийх гэж буй гүйлгээнийхээ төлбөрийн хэрэгслүүдээс сонгохдоо холбосон картаа сонгож, гүйлгээний нууц үгээ оруулна.
- Тухайн картад бүртгэлтэй утасны дугаарт нэг удаагийн нууц үг илгээх бөгөөд кодыг оруулж баталгаажуулснаар тухайн карт амжилттай холбогдоно.
- Утасныхаа баруун дээд буланд байх хонхон дээр дараад Хэтэвч хэсэг рүү ороход таны хийсэн гүйлгээний түүх харагдана.
- Мөн энэ хэсэгт гүйлгээгээ зарлага, шилжүүлэг, төлбөр гэх мэт олон янзаар ангилан харах боломжтой.
- Төлбөр, тооцоо хийх, бусад хүмүүс рүү шимтгэлгүйгээр мөнгө шилжүүлэх
- Хаана, юу байна хэрэгтэй мэдээллээ авч худалдан авалт хийн, хүргүүлэх
- Toki ашигладаг байгууллагуудтай 24 цагийн турш холбогдож мэдээлэл аван, цаг захиалах
- Найзуудтайгаа байнга чатлаж, ярьж, стори хийн бусдадаа хуваалцах
№ | Toki Pay нэвтэрсэн газрууд | Байршил | Төрөл |
1 | CU Mongolia | Үндсэн салбарууд | Сүлжээ дэлгүүр |
2 | Pickpack | Салбарууд | Онлайн платформ |
3 | Freshpack | Салбарууд | Онлайн платформ |
4 | Ruby Room | Shangri-La Centre, 4 давхар | Түргэн хоолны газар |
5 | Dreamy Drinks Bubble Tea | Central Mall | Кофе шоп |
Kaidu Mall | |||
3-р хороолол | |||
TEDY | |||
Shangri-La Centre, 3 давхар | |||
6 | Quartz | Central Tower, 3 давхар | Ресторан |
7 | Korean Restaurant | Модны 2, White House зочид буудлын 1 давхар | Ресторан |
8 | Mexikhan | Regency Residence хотхон, 1 давхар | Ресторан |
9 | DC Restaurant | Хүүхдийн зуу, 50-р дэлгүүрийн баруун тал | Ресторан |
10 | Tiffin | Regency residence хотхон 1 давхар | Ресторан |
11 | Escobar | Орос элчингийн баруун тал | Ресторан |
12 | Jade Lounge | Ayud Tower, 3 давхар | Ресторан |
13 | Gusto | 1. White Gate Center, 2 давхар | Ресторан |
2. Их дэлгүүрээс Цирк явах замд Цэрэндоржийн хөшөөний зүүн тал | |||
14 | Cubes Casual Dining | Central Tower, 3 давхар | Ресторан |
15 | Akamaru | Central Tower, 3 давхар | Ресторан |
16 | Uulzbar | Сүхбаатарын талбайн урд, Урчуудын эвлэлийн хорооны байр, Б корпус | Ресторан |
17 | Food Studio | Shangri-La Centre, 4 давхар | Ресторан |
18 | Lucas | Тэнгис кино театр дотор | Кофе шоп |
19 | Muse | Чингис хаан музей, 1 давхар | Кофе шоп |
20 | Seller panda | Онлайн үйлчилгээ | Онлайн платформ |
21 | Casa Del | ICC Tower, 1 давхар | Кофе шоп |
22 | Niji | 1. Цэнгэлдэх хотхон, 120 автобусны буудлын зүүн тал | Кофе шоп |
2. Фонтаны баруун тал | |||
23 | Lotteria | 1. Тэнгис кино театрын баруун тал | Түргэн хоолны газар |
2. Хавдар судлалын эмнэлэг | |||
24 | My pizza | Богд Ар хороооллын зүүн урд | Түргэн хоолны газар |
25 | The Seoul Toast Bong | Цэцэг төвийн замын эсрэг тал, 7-р байр, 1 давхар | Түргэн хоолны газар |
26 | Monfa | 1. Хүнсний 1 эмийн сан | Эмийн сан |
2. Бөхийн өргөө эмийн сан | |||
3. 2-р эмнэлэг эмийн сан | |||
4. СБД-ийн Эрүүл мэндийн төв эмийн сан | |||
5. Микса эмийн сан | |||
6. Вүүдс эмийн сан | |||
7. Амин-Эрдэнэ эмийн сан | |||
8. 10-р төв эмийн сан | |||
9. Эх нялхас эмийн сан | |||
10. Яармаг | |||
27 | Mago | 1. Hunnu Mall эсрэг тал | Эмийн сан |
2. Koyota хотхон | |||
3. Рапид харш | |||
4. Түмэн Плаза замын эсрэг талд | |||
5. Парадокс салбар | |||
6. Офицеруудын ордны хойно Алдар спорт клуб | |||
28 | Coco Chicken | Сүхбаатарын талбайн баруун талд хуучин хангарьд ордны баруун урд төлбөртэй зогсоол дотор | Түргэн хоолны газар |
29 | Shoppy | Онлайн үйлчилгээ | Онлайн платформ |
30 | The Alley Mongolia | Zaisan Hill Complex, 1 давхар | Кофе шоп |
31 | V28 | Зайсан Astra Place барилгын зүүн талд | Ресторан |
32 | Зочин Монгол Зоог | СБД, 4-р хороо, 45-р байр, 1 тоот | Ресторан |
33 | Зочин Кафе | ЧД, 4-р хороо, Хүнсний 1, 12-р байр | Ресторан |
34 | Hey Bro Fried Chicken | ЧД, 1 хороо, 40 мянгат, 3-27 | Түргэн хоолны газар |
35 | Hashtag | Улсын Их Дэлгүүрийн урд Фонтаны зүүн жигүүрт | Ресторан |
36 | The Broadway | 1.БГД 4-р хороо Ачлал их дэлгүүрийн замын урд талд | Ресторан |
2.ХУД, 1-р хороо, 127-6 тоот | |||
3.ЧД, 1-р хороо, 35-р байр, 63 тоот | |||
4.ЧД, 1-р хороо, Жигжиджавын гудамж, 13-р байр | |||
37 | Wallstreet | Bluesky Tower, 1 давхар | Ресторан |
38 | Goodprice | 1. Shangri-La Centre, B1 давхар | Супермаркет |
2. Хүүхдийн 100 | |||
3. Жаргалан хотхон | |||
4. Зайсан, Бага тэнгэр | |||
39 | M Mart | 1.М-Март 22 | Супермаркет |
2.М-Март 21 | |||
3.М-Март Цамба | |||
4.М-Март Амгалан | |||
5.М-Март Элеганс | |||
6.М-Март Шинэ Яармаг | |||
7.М-Март Хан-Уул | |||
8.М-Март Вилла | |||
9.М-Март Багшийн дээд | |||
10.М-Март Берлин | |||
11.М-Март Нарны хороолол | |||
12.М-Март Мандах нар | |||
40 | Cup Chicken | 1. 13 хороолол | Түргэн хоолны газар |
2. Улсын Их Дэлгүүрийн урд Фонтаны зүүн талд | |||
3. 3-р хороолол | |||
41 | 976 | ЭМЯ-ны урд Нью Хоризонс барилга, 1 давхар | Ресторан |
42 | Tom N Toms MN Tower | ЧД, 5-р хороо, MN Tower | Кофе шоп |
43 | Segafredo | Хүүхдийн ордны чанх хойно, Централ Парк, 1 давхар | Кофе шоп |
44 | Huashin | 1. Нисдэг машины замын эсрэг талд | Ресторан |
2. Хүнсний 50-р дэлгүүрийн баруун талд | |||
3. Зүүн 4 замын Петровис ШТС-н урд | |||
4. Astra Place, 1 давхар | |||
45 | Ayanchin | 1. Centrum Office, 1-р давхар | Ресторан |
46 | ACE | 1. Хүннү | Цахим спортын төв |
2. Гандан | |||
3. 3-р хороолол | |||
4. 13-р хороолол | |||
5. Их дэлгүүр | |||
6. Хүмүүнлэг | |||
7. Zaisan Hill Complex | |||
47 | Modern Nomads | 1. Хүүхдийн Урлан Бүтээх төв | Ресторан |
2. Соёлын төв өргөөний ард | |||
3. Байгалийн Түүхийн Музейн зүүн талд | |||
4. Улаанбаатар банкны урд | |||
48 | Double Shot | 1. Encanto Mall, 4 давхарт | Ресторан |
2. Соёлын төв өргөөний ард | |||
49 | The Salm Pub | Хүүхдийн Урлан бүтээх төв | Ресторан |
50 | Black Burger | Соёлын төв өргөөний ард | Түргэн хоолны газар |
51 | Gril Studio | Зайсангийн гудамж, Будда Виста хотхон | Ресторан |
52 | Asiana | Central Tower, 1 давхар | Ресторан |
53 | Берлин зоог | 1. ЧД, 40,50 мянгат, Баруун Сэлбэ гудамж, 53/1 барилга, 2 тоот | Түргэн хоолны газар |
2. СХД, 14-р хороо, Цамбагарав Үйлчилгээний Төв | |||
3. СБД, 8-р хороо, ЭТӨЧ-59 барилга | |||
54 | NAMA Eatery | 1. Баянгол дүүрэг, 15 хороо, Энэбишийн өргөн чөлөө, 1/1-2 тоот | Түргэн хоолны газар |
2. БЗД, Мандах нар Үйлчилгээний Төв | |||
3. СХД, 22 товчоо | |||
55 | Ардын банш | 1. Ард кино театр, Монгол банкны замын эсрэг талд | Түргэн хоолны газар |
56 | Coffee time | БЗД, Мандах нар Үйлчилгээний Төв | Кофе шоп |
57 | Apteka.mn | Онлайн платформ | |
58 | Азифарм | Бүх 50 салбар | Эмийн сан |
59 | Номин | Бүх салбар | Супермаркет |
60 | “Өргөө” кино театр | 1. Shangri-La Centre, 4 давхар | Кино театр |
2. 3-р хороолол | |||
3. МУИС 2-р байр |
Тийм ээ. Хэрвээ Юнителийн хэрэглэгч бол Toki App-ийг дата хязгааргүйгээр ашиглаарай.
- Нүүр хэсэг рүү орно
- Тохиргоо цэсийг сонгоно
- Ерөнхий цэсийг сонгож ороод
- Хэл гэж сонгож
- English, Монгол гэсэн сонголтоос сонгон тохируулна
Toki App-ийн хэрэглэгч найзаа урихдаа:
Сонголт 1:
- Нүүр хэсэг рүү орж “Найзуудаа урих” цэсийг сонгоно.
- Нэр болон дугаараар хайж олно.
- Урих найзаа сонгоод “Сонгосныг урих” товч дарснаар урилга явуулна.
- Уригдсан найзад тань Toki-ийн урилга мессэжээр очно.
Сонголт 2:
- “Search” товчийг дарна.
- Нэр болон Toki-д бүртгэлтэй нэрээр хайж олон чатлах боломжтой.
- Хүссэнээрээ чатла: Юнителийн хэрэглэгч Toki App-ийг ашиглахад дата ХЯЗГААРГҮЙ тул хүссэнээрээ чатлаарай.
- Байршил илгээх: Өөрийн байгаа байршилаа бусадтай хуваалцах эсвэл сонгосон байршлыг илгээх боломжтой.
- Уулзалт төлөвлөх: Найзтайгаа уулзах уулзалтаа товлож он, сар, өдрөө тохируулан хүсэлт явуулах боломжтой . Найз тань явна, магадгүй, явахгүй гэсэн хариултаас сонгон илгээнэ.
- Мессэжээ устгах: 5 секундээс 48 цаг хүртэлх хугацаанд цагаа тохируулан мессэжээ илгээх бөгөөд тухайн мессэжийг уншсаны дараа тохируулсан хугацаа болоход мессэж устана. Мессэжийг хүлээн авагч мессэжээ уншсаны дараа устах хугацаа явж эхэлнэ
- Мөнгө шилжүүлэх: Чатлаж байхдаа шууд мөнгө илгээх боломжтой.
- Мөнгө нэхэмжлэх: Чатлаж байхдаа мөнгө нэхэмжлэх боломжтой.
- Бэлэг илгээх: Хэтэвчнээсээ мөнгөн хэлбэрээр бэлэг илгээж болно.
- Зураг зуран илгээх: Өнгө, дүрсээ сонгон хүссэн зургаа зурж илгээх боломжтой. Мөн буруу зурвал баллуурдаж болно.
- Мессэжээ хадгалах: Их чатласны дараа мессэж олдохгүй хэцүү асуудал тулгардаг. Тэгвэл хүссэн мессэжээ хадгалснаар энэ асуудлыг шийдэж болох юм.
- Файл илгээх: Өөрийн утсан дээрх файлуудаас сонгон илгээх боломжтой
- Дугаар илгээх: Утсан дээрээ хадгалсан дугаараа бусдад илгээх боломжтой.
- Стикерийн дэлгүүртэй: Өөр ямар ч чатанд байхгүй, монгол хэл дээр бичигдэж, содон байдлаар зурагдсан стикерүүдээс сонгон хэрэглэх боломжтой. Бид стикерүүдээ нэмсээр л байх болно
- Камераа ашигла: Чатанд байх камерийн товчлуур дээр даран зураг авч явуулах, текст бичих, удаан дарж бичлэг хийн найздаа илгээх боломжтой.
- Дуудлага хийх: Та найз руугаа Тоki-оор залгахаас гадна шууд Юнителийн дугаар руу нь залгах боломжтой
- Видео дуудлага хийх: Найзтайгаа дүрсээ харан ярилцах боломжтой.
- Voice record хийх: Дуу хоолойгоо бичлэг хийн илгээгээрэй. Рекорд товчлуураа зүүн тийш хөдөлгөн болих, дээш хөдөлгөн түгжих боломжтой.
Таны илгээсэн мэдээлэл End-to-End encryption технологиор нууцлагдаж, танаас өөр хэн ч харах болон чагнах боломжгүйгээр эзэндээ хүрэх болно.
Таны мессэж зөвхөн таны утсан дээр л хадгалагдана өөр утсан дээр бүртгэлтэй хаягаар нэвтрэхэд таны хуучин мессэжүүд харагдахгүй.
- Toki App-ийн нэвтрэх хэсэг дээр Утасны дугаараа оруулаад “Нууц үгээ мартсан” цэсийг дарна.
- Таны утсанд 4 оронтой баталгаажуулах код ирнэ.
- Баталгаажуулах хэсэгт 4 оронтой кодоо хийнэ.
- Шинэ нууц үгээ оруулаад “Шинэчлэх” товчийг дарна.
Toki App-аар Юнителийн дугаар руу шууд залгах үйлчилгээг дэлхийн аль ч улсаас ашиглах боломжтой. 1 минутын төлбөр 50₮ байна.
- Лавлах төв: 7707-4477, 4477
- Facebook page: https://www.facebook.com/tokiapplication
- Instagram: toki.app
- Web: http://www.toki.mn/
- E-mail: info@toki.mn