Үйлчилгээний нөхцөл болон нууцлалын журам

Удиртгал

Toki (“бид”) нь мессэж, яриа, интернэт, и-хэтэвч болон бусад үйлчилгээг үзүүлдэг. Та энэхүү нөхцөл, болзолтой уншиж танилцана уу. Ингэснээр та манай үйлчилгээг хэрэглэснээр та болон бидний хоорондын харилцан эдлэх эрх, хүлээх үүргийн талаар ойлголт авах юм.

Манай апп-ийг татаж аван ашигласнаар та эдгээр нөхцөл, болзлуудыг зөвшөөрч байгаад тооцогдох тул та апп-ийг ашиглахын өмнө анхааралтай уншина уу.

Хэрэв та компани, нөхөрлөл, нийгэмлэг, төрийн байгууллага болон бусад байгууллага (“Байгууллага”)-ын өмнөөс Toki-г ашиглаж байгаа бол та төлөөлөх бүрэн эрхтэй бөгөөд танай Байгууллага энэхүү Нөхцөл, болзлуудыг дагаж мөрдөхөө баталж байгаад тооцно. Энэ тохиолдолд “та” гэдэгт танай Байгууллагыг ойлгоно.

Энэхүү Нөхцөл, болзолд дурьдсан “Toki” гэдэгт бидний болон манай салбар компаниудын зүгээс  үзүүлж буй Toki болон түүнтэй холбогдох бүх үйлчилгээнүүдийг хамтад нь ойлгох ба үүнд дараах үйлчилгээ хамаарна:

  • Toki;
  • Toki Бизнес портал;
  • Toki чатбот платформ;
  • Toki и-хэтэвч.

Манай үйлчилгээ

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖГҮЙ: Toki үйлчилгээ болон таны үүрэн холбоо, суурин утас, SMS үйлчилгээний хооронд маш чухал ялгаа бий. Манай Үйлчилгээ нь цагдаа, гал түймэр унтраах анги, эмнэлэг зэрэг яаралтай тусламжийн  дуудлагын үйлчилгээ үзүүлдэггүй. Яаралтай түргэн тусламжийн дуудлагыг та өөрийн үүрэн холбоо, суурин утас, бусад төрлийн үйлчилгээ үзүүлэгчийн үйлчилгээгээр дамжуулан хийх боломжтой болохыг анхаарна уу.

Та манай үйлчилгээнд бүртгүүлэхдээ үнэн зөв мэдээлэл, одоогийн хэрэглэж буй утасны дугаараа өгөх ёстой ба хэрэв өөрчлөгдсөн тохиолдолд та апп доторх цэсийг ашиглан мэдээллээ шинэчлэх ёстой. Та манай Үйлчилгээнд бүртгүүлэхдээ тусгай код бүхий мессэж эсхүл и-мэйл (биднээс эсхүл манай үйлчилгээ үзүүлэгч гуравдагч этгээдээс) хүлээн авахыг  хүлээн зөвшөөрнө.

Та манай Үйлчилгээг авахын тулд 14 ба түүнээс дээш нас (эсхүл танай улсын хуулиар эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр манай Үйлчилгээг авахад зөвшөөрөгдсөн насны хязгаараар)-д хүрсэн байх шаардлагатай. Түүнчлэн холбогдох хуулийн дагуу манай Үйлчилгээг авах насны доод хязгаараас гадна, хэрэв танай улсын хуулиар энэхүү Нөхцөл, болзлыг хүлээн зөвшөөрөх насанд хүрээгүй тохиолдолд таны эцэг эх, асран хамгаалагч энэхүү Нөхцөл, болзлыг таны өмнөөс хүлээн зөвшөөрөх шаардлагатай.

Цахим хэтэвчийн бүртгэл үүсгэхийн тулд та Монгол Улсад оршин суугч бөгөөд 14 ба түүнээс дээш насанд хүрсэн, өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаар ашигладаг байх шаардлагатай.

Зарим тодорхой тохиолдлуудад Toki хариуцлага хүлээхгүй ба та энэ талаар мэдэж байх шаардлагатай. Апп-ийн зарим үйлдлийг хийхэд интернэтэд холбогдсон байх шаардлагатай. Интернэтэд Wi-Fi-аар эсхүл таны үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгчийн үзүүлдэг интернэтийн үйлчилгээгээр холбогдож болох бөгөөд танд Wi-Fi-аар интернэтэд холбогдох боломжгүй эсхүл таны интернэтийн дата эрх дууссантай холбоотойгоор апп-ийн бүх үйлдлийг хийх боломжгүй байх тохиолдолд Toki хариуцлага хүлээхгүй болно.

Манай үйлчилгээг зүй зохистойгоор ашиглах

Та (a) Toki болон өөрийн данс руу нэвтрэх нууц үг зэрэг өөрийн бүртгэлийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах ба (б) өөрийн дансаар хийж буй мөнгөн шилжүүлэг болон төлбөр төлөлт зэрэг Toki-гийн бүх хэрэглээний мэдээллийг өөрөө хариуцна. Таны данс болон нууц үг алдагдсан тухай албан ёсны мэдэгдлийг зохих ёсоор бидэнд ирүүлснээс бусад тохиолдолд бид Toki дахь таны бүртгэлээр хийж буй аливаа үйлдлийг та өөрөө хийж буй гэж үзнэ.

Та манай Үйлчилгээг авахдаа манай Нөхцөл, болзол болон бусад журмыг дагаж мөрдөнө. Эдгээр Нөхцөл, болзлуудыг зөрчсөний улмаас таны бүртгэл хаагдсан тохиолдолд та зөвшөөрөлгүйгээр дахин бүртгэл үүсгэж болохгүй.

Та манай Үйлчилгээг гагцхүү хуульд нийцсэн, өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд, зүй ёсоор ашиглаж, хэрэглэх ёстой. Та манай Үйлчилгээг (a) Toki, Toki-гийн бусад хэрэглэгч болон бусдын нууц хадгалах, хэвлэл мэдээллийн, оюуны өмчийн болон эд хөрөнгийн эрхийг зөрчсөн, хууль бусаар ашигласан, хохироосон; (б) хууль бус, зүй бус, гүтгэсэн, айлган сүрдүүлсэн, заналхийлсэн, дарамталсан, өширхсөн, арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварласан үйлдэл эсхүл гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжих зэргээр хууль бус, зүй бус үйлдлийг өдөөн хатгасан, хөхүүлэн дэмжсэн; (в) худал, ташаа мэдээлэл гаргасан, мэдээллийг гуйвуулсан, хууран мэхэлсэн мэдэгдэл гаргасан; (г) өөр хэн нэгний дүрд хувирсан; (д) масс мессэж илгээх, автомат дуудлага хийх болон эдгээртэй төстэй аливаа хууль бус эсхүл зөвшөөрөлгүй холбоо харилцаа хийсэн; (е) бидний зөвшөөрснөөс бусад тохиолдолд манай Үйлчилгээг хувийн бус аливаа хэлбэрээр ашиглаж болохгүй.

Манай хэтэвчийн үйлчилгээтэй холбоотойгоор (a) биднээс зөвшөөрөл авалгүйгээр өөр этгээдийн нэр ашиглах, түр и-мэйл хаяг эсхүл утасны дугаар ашиглах эсхүл худал мэдээлэл өгөх зэрэг замаар өөрийн нэр дээр нэгээс олон тооны бүртгэл нээх, данс удирдах; (б) гүтгэсэн, худалдааны нэр хүнд унагаасан, айлган сүрдүүлсэн, аюул заналхийлсэн үйлдэл хийх; (в) залилангийн шинжтэй гэж үзэх үндэслэл бүхий зар сурталчилгаа, маркетингийн төлбөр, мөнгө илгээх эсхүл хүлээн авах; (г) мөрдөн шалгах ажиллагаанд хамтарч ажиллахаас татгалзах эсхүл бидэнд өгсөн биеийн байцаалт, аливаа мэдээллийг баталгаажуулахаас татгалзах; (д) эдгээр хориглосон үйл ажиллагааг явуулсан Toki хэтэвчний данстай холбогдсон өөр нэг дансыг удирдах; Toki, бусад хэрэглэгч, гуравдагч этгээд гомдол, маргаан, зарга үүсгэх, буцаалт хийх, торгууль, шийтгэл ногдуулах болон бусад байдлаар хариуцлага тооцох зэргээр Toki үйлчилгээг ашиглах; (е) бидний зүгээс болон Визакарт, Мастеркарт, хамтрагч банк, Монгол Улсын Төв банк болон бусад цахим мөнгөн шилжүүлгийн байгууллагын зүгээс кредит болон дебит карт, банкны дансаараа дамжуулан картын системийг урвуулан ашигласан эсхүл картын нийгэмлэг, сүлжээний дүрэм журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл бүхий байдлаар эсхүл шагнал, нэмэлт хөнгөлөлт, оноо зэргийг олж авах зорилгоор Toki үйлчилгээ, Toki данс ашиглах; (ё) ямарваа хэмжээгээр өр үүсгэх; (ж) энгийн үеэс хэт давсан өндөр дүнтэй эсхүл тодорхой бус гүйлгээ хийх; (з) өөрийн Toki дансны талаар манай дүрэм, журам болон Toki дансаа түр эсхүл тодорхойгүй хугацаагаар зогсоох, данс битүүмжлэх, хязгаарлалт, хориг тавих зэргээр авсан арга хэмжээг зөрчих, тухайлбал, шинэ эсхүл нэмэлт Toki данс нээх гэх мэт; (и) манайд өртэй байх эсхүл таны Toki дансыг хязгаарласан, зогсоосон зэрэг тохиолдолд та өөрийн биш мэдээлэл (нэр, хаяг, и-мэйл хаяг г.м.)-ийг ашиглан эсхүл өөр хэн нэгний Toki дансыг ашиглан шинээр эсхүл нэмэлт Toki данс нээх зэрэг үйлдлүүдийг хориглоно.

Манай Үйлчилгээнд зөвшөөрөлгүйгээр нэвтрэх, ашиглах, тохиргоо хийх, хуулбарлах, өөрчлөх, дуурайх, дамжуулах, эрх олгох, дамжуулан эрх олгох, шилжүүлэх, үзүүлэх, танилцуулах зэргээр, түүнчлэн бидний Үйлчилгээнд, хэрэглэгчдэд болон бусад этгээдэд дарамт, хохирол, аюул учруулах байдлаар шууд болон шууд бусаар (a) манай Үйлчилгээг хөрвүүлэх, өөрчлөх, хувиргах, хуулбарлан бүтээх, задаргаа хийх, код гарган авах; (б) вирус болон бусад аюултай компьютерийн кодыг манай Үйлчилгээнд эсхүл Үйлчилгээгээр дамжуулан илгээх, хадгалах, шилжүүлэх; (в) манай Үйлчилгээ болон системд зөвшөөрөлгүй нэвтрэх эрх олж авах эсхүл ийнхүү эрх олж авахаар оролдох; (г) манай Үйлчилгээ үзүүлэх явцад гаднаас нөлөөлөх, саад болох; (д) зөвшөөрөлгүйгээр эсхүл автоматаар манай Үйлчилгээнд бүртгэл үүсгэх; (е) хэрэглэгчдийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулах; (ё) манай Үйлчилгээг худалдах, дамжуулан худалдах, түрээслэх, төлбөр авах; (ж) манай Үйлчилгээг нэг дор хэд хэдэн төхөөрөмж дээр ашиглах боломжтой болгох, сүлжээгээр дамжуулах зэргээр ашиглах (өөр этгээдэд ийнхүү ашиглахад нь туслах)-ыг хориглоно.

Нэмэлт нөхцөл, журмууд

Таны контент

Та Toki-г ашиглахтай холбоотойгоор аливаа мэдээ, мэдээлэл, хэвлэл болон бусад контент (“Таны Контент”)-ийг оруулах, байршуулах, шилжүүлэх, тавихдаа та дараахийг ойлгож, хүлээн зөвшөөрсөн байна:

  • Та өөрийн Контентийн өмчлөгч бөгөөд түүнийхээ төлөө хариуцлага хүлээнэ;
  • Бид Таны Контентийг аливаа гуравдагч этгээдэд худалдахгүй;
  • Toki болон манай бусад Үйлчилгээг сайжруулахад, түүний дотор цаашид шинэ үйлчилгээ бий болгоход дэмжлэг болгох зорилгоор таны Контентийг дэлхий дахинаа ашиглах онцгой бус, дамжуулах боломжтой эрхийг бидэнд болон манай хамаарал бүхий компаниудад үнэ төлбөргүйгээр олгоно. Таны хувийн мэдээлэл бүхий Контентод хамаарах энэхүү ашиглах эрхийг Toki Нууцлалын журамд нийцүүлэн хэрэгжүүлнэ. Энэхүү эрхийн хүрээнд бид болон манай хамаарал бүхий компаниуд нь Toki Нууцлалын журмын дагуу Таны Контентийг дэлхий дахинаа бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бүх төрлийн аргаар хуулбарлах, дахин бүтээх, эзэмших, хадгалах, боловсруулах, шинэчлэх, өөрчлөх, орчуулах, дамжуулах, сурталчлах, нийтлэх эрхтэй;
  • Та Toki-гийн бусад хэрэглэгчдэд энэхүү Нөхцөл, болзол болон Toki-гийн үйл ажиллагааны журмын дагуу Toki дахь Таны Контентод нэвтрэх, ашиглах онцгой бус эрхийг олгож байгаа болно;
  • Бид Контенттой холбоотойгоор таны оруулсан нэрийг ашиглах эрхтэй;
  • Та энэхүү Нөхцөл, болзлууд болон Toki-г зүй зохистойгоор ашиглах журамд нийцүүлэн Контентоо оруулна.

Toki хэтэвч

Toki хэтэвч гэдэг нь Tokiгийн танд зориулсан төлбөрийн дансны үлдэгдлээ ашиглан мөнгө шилжүүлэх боломжтой төлбөрийн арга хэрэгсэл юм. Та Toki хэтэвчин дэх үлдэгдлээ зарцуулах, шилжүүлэх эрхтэй. Таны үлдэгдэл хангалттай биш бол та аппликэйшн дэх төлбөрийн арга хэрэгслийг ашиглах дансаа цэнэглэх боломжтой. Түүнчлэн та бусдаас шилжүүлэг хүлээн авснаар хэтэвчин дэх үлдэгдлээ нэмэгдүүлэх боломжтой.

Хэрэв та Toki-гийн хурууны хээгээр төлбөр төлөх үйлдлийг ашиглах бол Toki тухайн төлбөрийн гүйлгээг хийхэд ПИН код эсхүл мессэжээр илгээх кодоор баталгаажуулах шаардлагагүй болохыг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэх ба таны, мерчантын болон төлбөр хүлээн авагчийн өгсөн зааврын дагуу хийгдэх гүйлгээг таны гар утас болон бусад хөдөлгөөнт төхөөрөмжөөс илгээсэн хурууны хээн мэдээлэл дээр үндэслэн таны хэтэвч болон холбогдсон банкны дансанд зарлага гарах эсхүл орлого орох ажиллагаа хийгдэнэ.

Toki нь банк, санхүүгийн байгууллага биш бөгөөд таны данс руу шуурхай мөнгөн шилжүүлэг хийх үйлчилгээ үзүүлэх боломжгүй болохыг та ойлгож, хүлээн зөвшөөрнө. Мөнгө шилжүүлэг хийгдэж дуустал тодорхой хэмжээний хугацаа шаардагдах болохыг та хүлээн зөвшөөрнө.

Toki хэтэвчийн үйлчилгээг хэрэглэх явцад танай удирдлага, мөнгө хүлээн авах, төлбөр тооцоо хийхтэй холбоотойгоор мөнгөний ханшны уналт, валютын ханш, хүүгийн ханш буурах зэргээс үүдэлтэй аливаа эрсдлийг Toki хариуцахгүй бөгөөд Toki нь аливаа төлбөр тооцооны хүүгийн төлбөр, нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй.

Төлбөр тооцоо

Танд юуны төлбөр төлж байгаа болохыг танд маш тодорхой илэрхийлээгүй л бол Апп ашигласан эсхүл түүний үйлчилгээний хариуд бид танаас ямар нэгэн төлбөр шаардахгүй. Автоматаар төлөх, өдөр тутмын эсхүл захиалгад суурилсан төлбөр төлөх арга хэрэгслийг бид тухай бүр санал болгож болно. Энэ тохиолдолд, холбогдох хууль тогтоомжийн дагуу та дараахийг хүлээн зөвшөөрнө:

  • Тухайн худалдан авалт, төлбөр төлөлтийг та өөрөө хийж байгаа болно. Захиалгад суурилсан худалдан авалтаас бусад тохиолдолд автоматаар сунгагдахаас өмнө бид танд урьдчилж мэдэгдэнэ;
  • Та (a) таны сонгосон харилцагч банкны систем дэх төлбөрийн хэрэгсэл (ө.х. кредит картын мэдээлэл)-ийн мэдээллийг хадгалах болон (б) таны сонгосон эсхүл тогтоосон хугацаанд холбогдох төлбөрийг таны сонгосон төлбөрийн хэрэгслээр дамжуулан хийх зөвшөөрлийг бидэнд олгоно;
  • Хэрэв таны сонгосон төлбөрийн хэрэгслээр дамжуулан хийсэн төлбөрийг ямарваа шалтгаанаар зөвшөөрөөгүй, татгалзсан, буцаасан бол (a) бид төлбөр амжилттай хийгдэх хүртэл Toki-гийн холбогдох бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхгүй, түр зогсоож болох бөгөөд (б) ийнхүү төлбөрийг зөвшөөрөөгүй, татгалзсан, буцаасантай холбоотойгоор бидэнд учирсан аливаа төлбөр, хохирол, зардлыг та хариуцах болно (бид уг төлбөрийг танаас автоматаар суутгаж болно).

Юнител болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр

Монголын харилцаа холбооны компани болох Юнителийн хэрэглэгч рүү апп-аар дамжуулан дуудлага хийх үйлчилгээг бид санал болгож байна. Юнителийн дугаар луу дуудлага хийхийн тулд та цахим хэтэвчийн хэрэглэгчээр бүртгүүлэх шаардлагатай. Юнителийн дугаар луу дуудлага хийх төлбөрийг нэг минутын дуудлага хийх төлбөртэй тэнцүү төлбөрөөр секундийн тарифаар тооцно.

Toki нь дуудлага хийх тарифыг хэдийд ч өөрчлөх эрхтэй ба энэ тухай www.toki.mn дээр нийтэлж олон нийтэд мэдэгдэнэ. Шинэ тарифыг ийнхүү олон нийтэд мэдэгдсэнээс хойшхи дараагийн дуудлагад тооцогдоно. Дуудлага хийхийн өмнө хамгийн сүүлийн тарифыг шалгана уу.

Өөрчлөлт

Toki болон хэрэглэгчийн сэтгэгдэл тогтмол өөрчлөгдөж, хөгжиж байдаг тул бид хэдийд ч:

  • Toki-гийн үйлчилгээ, бусад үйлдлүүдийг нэмэх, өөрчлөх, хасах эрхтэй (тухайн үйлчилгээ нь үнэ төлбөргүй эсэхээс үл хамааран);
  • Toki-г тэр чигт нь зогсоох, түр завсарлах, дуусгавар болгох эрхтэй.

Тусгай зөвшөөрөл

Бид манай Үйлчилгээний холбогдох бүх зохиогчийн эрх, барааны тэмдэг, домэйн нэр, лого, худалдааны дүр төрх, худалдааны нууц, патент болон бусад оюуны өмчийн эрхийг эзэмшдэг болно. Та манайхаас шууд зөвшөөрөл олгосноос бусад тохиолдолд та манай зохиогчийн эрх, барааны тэмдэг, домэйн нэр, лого, худалдааны дүр төрх, худалдааны нууц, патент болон бусад оюуны өмчийн эрхийг ашиглаж болохгүй.

Toki дээрх сурталчилгааны контент

Toki нь зар сурталчилгааны эсхүл арилжааны контент агуулж болно. Бид (a) Toki дээр сурталчилгааны болон арилжааны контентийг нэвтрүүлэх, танилцуулах, дамжуулах, тухайн сурталчилгааны болон арилжааны контентийг тодорхойлох; (б) Toki Нууцлалын журамд нарийвчлан тодорхойлсны дагуу танд зориулсан, танд хамааралтай тодорхой сурталчилгааг нэвтрүүлэх эрхтэй болохыг та хүлээн зөвшөөрнө.

Гуравдагч этгээдийн үйлчилгээ

Та апп-ыг ашиглах үед Toki-гийн зүгээс хүлээх үүргийн хувьд, хэдийгээр бид мэдээллийг байнга шинэчилж, засч байхыг хичээж байдаг ч гуравдагч этгээдээс манайд мэдээлэл ирүүлсний үндсэн дээр бид уг мэдээллийг танд хүргэж байдаг болохыг та санаж байх хэрэгтэй.
Гуравдагч этгээдийн сайтыг тусдаа арилжааны байгууллага эзэмшиж, үйл ажиллагааг нь эрхлэн явуулдаг тул таны гуравдагч этгээдийн сайтаас худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээ болон чатботын сэтгэл ханамжийг Toki хариуцахгүй. Toki нь аливаа худалдааны баталгаа гаргахгүй бөгөөд тухайн гуравдагч этгээдийн сайт, чатбот дахь аливаа мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлыг баталгаажуулах талаар ямар нэг алхам хийдэггүй болно. Toki нь гуравдагч этгээдийн шаардсан аливаа мэдээллийн аюулгүй байдлын талаар ямарваа мэдэгдэл, баталгаа гаргахгүй бөгөөд тухайн сайт эсхүл чатботтой холбоотой аливаа гомдлоос эргэлт буцалтгүйгээр чөлөөлөгдөнө.

Мэдэгдэл

ТА МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭГ АШИГЛАХ ҮЕД ГАРАХ ЭРСДЛЭЭ ӨӨРӨӨ ХАРИУЦАХ БӨГӨӨД ДАРААХ МЭДЭГДЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ. БИД ХУДАЛДАН АВАЛТЫН БАТАЛГАА, ТОДОРХОЙ ЗОРИЛГОД НИЙЦСЭН, ЭРХИЙН ЗӨРЧИЛГҮЙ, КОМПЬЮТЕРИЙН ВИРУС БОЛОН БУСАД АЮУЛТАЙ КОД БАЙХГҮЙ ГЭХ ЗЭРЭГ ЯМАР НЭГ БАТАЛГАА ГАРГАЛГҮЙГЭЭР ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ “БАЙГААГААР” НЬ ҮЗҮҮЛНЭ. БИДНИЙ ӨГСӨН АЛИВАА МЭДЭЭЛЭЛ НЬ ҮНЭН ЗӨВ, БҮРЭН, ХЭРЭГЦЭЭТЭЙ ЭСЭХИЙГ БАТЛАХГҮЙ БӨГӨӨД МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ БҮРЭН АЖИЛЛАГААТАЙ, АЛДААГҮЙ, АЮУЛГҮЙ, ХАМГААЛАГДСАН, ЯМАРВАА ГАДНЫ НӨЛӨӨГҮЙ, СААТАЛ, АЛДАА ДУТАГДАЛГҮЙ БАЙХ ТАЛ ДЭЭР БАТАЛГАА ГАРГАХГҮЙ БОЛНО. ХЭРЭГЛЭГЧ МАНАЙ ҮЗҮҮЛЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛДЭГ ИНТЕРФЭЙСИЙГ ХЭРЭГЛЭГЧ ХЭЗЭЭ, ХЭРХЭН АШИГЛАЖ БАЙГААГ БИД ХЯНАХГҮЙ БӨГӨӨД ИЙНХҮҮ ХЯНАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЭЭГҮЙ БОЛНО. БИД ХЭРЭГЛЭГЧИЙН БОЛОН БУСАД ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН АЛИВАА ҮЙЛДЭЛ БОЛОН МЭДЭЭЛЭЛ (КОНТЕНТИЙГ ОРОЛЦУУЛААД)-ИЙГ ХЯНАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЭЭГҮЙ БОЛНО. ТА БИДНИЙГ БОЛОН МАНАЙ ОХИН БОЛОН ХАРААТ КОМПАНИУД, ТЭДГЭЭРИЙН ЗАХИРАЛ, АЛБАН ТУШААЛТАН, АЖИЛТАН, ХАМТРАГЧ, ТӨЛӨӨЛӨГЧИД (ХАМТАД НЬ TOKI ТАЛ ГЭХ)-ИЙГ АЛИВАА ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД ХОЛБОГДУУЛАН ГАРГАСАН АЛИВАА ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, НЭХЭМЖЛЭЛ, СӨРӨГ НЭХЭМЖЛЭЛ, МАРГААН (ХАМТАД НЬ ГОМДОЛ ГЭХ) ЗЭРГЭЭС ҮҮДЭЛТЭЙ, ТЭДГЭЭРТЭЙ ХОЛБООТОЙ АЛИВАА ГОМДЛООС АНГИД БАЙЛГАНА.

Хариуцлага

БИДЭНТЭЙ БОЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ, НӨХЦӨЛ, БОЛЗЛУУДТАЙ ХОЛБООТОЙ ЭСХҮЛ ТҮҮНЭЭС ҮҮДЭЛТЭЙ ҮҮССЭН, ҮҮСЧ БОЛЗОШГҮЙ АЛИВАА ҮҮСМЭЛ, ОНЦГОЙ, ЯЛ ШИЙТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭН, ШУУД БУС ЭСХҮЛ САНААНДГҮЙ УЧИРСАН ХОХИРОЛ ЭСХҮЛ ОЛОХ ЁСТОЙ БАЙСАН АШГИЙГ ХЭДИЙГЭЭР TOKI-ГИЙН ЗҮГЭЭС УГ ХОХИРОЛ ГАРЧ БОЛЗОШГҮЙ ТАЛААР АНХААРУУЛСАН БАЙСАН Ч TOKI ХАРИУЦАХГҮЙ БОЛНО.

Хариуцлагаас ангид байх

Та (a) манай Үйлчилгээг ашиглах болон түүнд нэвтрэхтэй холбоотой, мөн ийнхүү ашиглах, нэвтрэхдээ өгсөн мэдээллүүдтэй холбоотой ; (б) энэхүү Нөхцөл, болзлыг зөрчсөн эсхүл ийнхүү зөрчихийг завдсан үйлдэлтэй холбоотой; эсхүл (c) гуйвуулсан үйлдэлтэй холбоотой үүссэн, тэдгээрээс үүдэлтэй бүх үүрэг хариуцлага, хохирол, алдагдал, зардал зэргээс Tokiг чөлөөлж, ангид байлгана. Аливаа Гомдлоос чөлөөлөх болон түүнийг шийдвэрлэхэд бидний тавьсан шаардлагыг дагуу бүрэн дүүрэн хамтран ажиллана.

Бусад

Нөхцөл, болзолд оруулах нэмэлт, өөрчлөлт

Бид энэхүү Нөхцөл, болзлыг тогтмол шинэчилж, өөрчилж байна. Иймд энэ хуудсыг тогтмол орж аливаа өөрчлөлт орсон эсэхийг шалгаж байхыг танд зөвлөж байна. Бид орсон өөрчлөлтийн талаар танд мэдэгдэхдээ шинэчилсэн Нөхцөл, болзлыг энэхүү хуудсан дээр нийтлэх замаар мэдэгдэнэ. Эдгээр өөрчлөлт нь энэхүү хуудсан дээр нийтлэгдмэгц хүчин төгөлдөр болж үйлчилнэ.

Бидэнтэй холбоо барих

Манай Нөхцөл, болзлын талаар ямарваа санал, хүсэлт байвал та манай info@toki.mn хаягаар бидэнтэй холбогдоорой.

Манай Үйлчилгээг ашиглахтай холбоотой нэмэлт мэдээлэл бүхий дараах баримт бичигтай танилцана уу:

  • Toki нууцлалын журам

Нууцлалын журам

Энэхүү хуудас нь манай Үйлчилгээг ашиглахаар шийдсэн этгээдийн Хувийн мэдээллийг авах, ашиглах, задруулах талаар зохицуулсан манай журмын талаар мэдээлэл өгөхөд зориулагдсан болно.
Хэрэв та манай Үйлчилгээг ашиглахаар шийдсэн бол энэхүү журамтай холбоотой мэдээлэл цуглуулах, ашиглах журмыг хүлээн зөвшөөрнө. Бидний цуглуулж буй Хувийн мэдээлэл нь Үйлчилгээг үзүүлэх, сайжруулахад ашиглагдана. Бид таны мэдээллийг энэхүү Нууцлалын журамд зааснаас өөр хэнд ч өгч, хуваалцахгүй.
Энэхүү Нууцлалын журамд хэрэглэсэн нэр томьёог энэхүү журамд өөрөөр заагаагүй бол Toki.mn дээр нийтлэсэн Нөхцөл, болзолд заасантай ижил утгаар ойлгоно.

Мэдээлэл цуглуулах болон түүнийг ашиглах

Үйлчилгээгээ сайжруулах үүднээс манай Үйлчилгээг ашиглах үед бид таны бүтэн нэр, утасны дугаар, и-мэйл хаяг, бүртгэлийн дугаар зэрэг таныг тодорхойлох зарим мэдээллийг танаас шаардаж болно. Танаас гаргуулсан мэдээллийг бид хадгалах ба энэхүү нууцлалын журамд заасны дагуу ашиглана.

Бүртгэлийн мэдээлэл

Toki данс нээхийн тулд та бидэнд утасны дугаараа өгөх ёстой. Та өөрийн утсан дахь манай Үйлчилгээний бусад хэрэглэгчийн болон холбоо барих хүмүүсийн утасны дугаарын мэдээллийг өгч болно. Та эдгээр дугаарын мэдээллийг өгөх эрхтэй болохоо батлах шаардлагатай. Түүнчлэн та өөрийн бүртгэлдээ нэр, зураг гэх мэт бусад мэдээллийг өгч болно.

Мессэж

Танд үйлчилгээгээ хүргэх явцад бид таны мессэжүүдийг хадгалахгүй. Таны мессэжүүд (чат, зураг, бичлэг, дуут мессэж, файлууд, байршлын мэдээлэл гэх мэт) нэгэнт хүлээн авагчдаа хүрсэн бол манай серверээс устана. Таны мессэжүүд таны төхөөрөмж дээр хадгалагдана. Хэрэв таны мессэж хүлээн авагчдаа шууд хүрээгүй бол (жишээ нь, та интернэт холболтгүй байсан тохиолдолд) бид уг мессэжийг хүлээн авагчид хүргэхээр сервертээ 90 хүртэл хоног хадгалж болно. Хэрэв мессэж 90 хоног өнгөрөхөд хүлээн авагчдаа хүрээгүй хэвээр байх тохиолдолд бид түүнийг устгана. Медиа мессэж илгээх, түүний үйлдлийг илүү сайжруулахын тулд, тухайлбал, алдартай зураг, бичлэгийг олон хүмүүс хуваалцах (шэйрлэх) үед бид тухайн контентийг сервер дээрээ илүү удаан хугацаагаар хадгалж болно. Бид мөн Үйлчилгээндээ зөвхөн эцсийн хүлээн авагчид зориулагдсан нууцлалын үйлчилгээ санал болгодог. Энэ нь таны мессэжүүдийг бид болон гуравдагч этгээд уншихаас хамгаалсан нууцлалын систем юм.

Таны холболтууд

Та өөрийн утасны дугаарын жагсаалтад байгаа дугааруудаа бидэнд байнга хандах эрхийг эрх бүхий хууль журмын дагуу олгон бидний олгож буй дугаар хуваалцах үйлчилгээг хэрэглэх боломжтой. Хэрэв таны дугаарын жагсаалтад байгаа хэрэглэгч манай үйлчилгээг хэрэглэдэггүй бол бид тухайн мэдээллийг зөвхөн танд харагддаг байдлаар хийсэн тул бид хандаж чаддаггүй байгааг анхаарна уу. Та өөрийн дугаарын жагсаалтад байгаа хэрэглэгчидтэй чат групп үүсгэх, элсэх, нэмэгдэх боломжтой ба тэдгээр чат групп болон жагсаалт нь таны бүртгэлийн мэдээлэлтэй холбогддог байгаа. Та өөрийн групп-д нэр болон групп зураг мөн нэмэлт мэдээлэл нэмэх боломжтой. Бид таны дугаарын жагсаалтад байгаа дугааруудын “Холболтууд” гэж нэрлдэг байгаа. Дугаар хуваалцах үйлчилгээний талаар илүү ихийг доорхоос харна уу:

  • Дугаар хуваалцах үйлчилгээ нь нэмэлт функц бөгөөд таны төхөөрөмжийн дугаарын жагсаалтад байгаа дугааруудын аль нь Toki хэрэглэгч болохыг тодорхойлох боломжийг олгодог бөгөөд ингэснээр бид тэдгээрийг таны Toki-н холболтууд руу нэмж, таны дугаарын жагсаалтад байгаа дугааруудын аль нэг нь Toki-г ашиглаж амжаагүй байгаа тохиолдолд таны Toki харилцагчдыг хурдан шинэчлэх боломжтой болно. Toki таны  дугаарын жагсаалтыг бусад гуравдагч этгээдтэй хуваалцахгүй гэдгийг анхаарах нь чухал. Таны төхөөрөмж дээрх Toki хувилбар нь таны төхөөрөмжийн дугаарын жагсаалтад байгаа Toki харилцагчдын нэрийг харуулах бөгөөд ингэснээр та тэдэнтэй хялбар холбогдох боломжтой болно.
  • Та дугаар хуваалцах функцийг ашиглаж, Toki-д төхөөрөмжийнхөө дугаарын жагсаалтад хандах эрх олгох үед Toki таны дугаарын жагсаалтад байгаа утасны дугаар, тэр дундаа Toki хэрэглэгчдийн болон таны бусад харилцагчдын утасны дугаарт тогтмол хандаж, байршуулах болно. Та төхөөрөмжид суурилсан тохиргооноос дугаар хуваалцах функцийг удирдах боломжтой.

Хуваалцсан мэдээлэл

Хуваалцсан мэдээлэл гэдэгт Toki дээр таны сайн дурын үндсэн дээр хуваалцсан таны тухай болон тантай холбоотой мэдээллийг ойлгоно. Үүнд Toki дээр таны нийтлэсэн нийтлэлүүд (постууд) (нийтийн тохиргоотой хэрэглэгчийн зурагтай мэдээлэл, стори, үнэлгээ, сэтгэгдэл зэрэг) мөн хамаарна.

Хэрэглэгчийн дэмжлэг

Та мессэж гэх мэт манай Үйлчилгээний ашиглалттай холбоотой болон тантай хэрхэн холбоо барих мэдээллийг бидэнд өгч болох ба ингэснээр бид танд хэрэглэгчийн дэмжлэг үзүүлэх боломжтой. Жишээлбэл, та манай апп-ийн үйл ажиллагаа болон бусад асуудлаар и-мэйл илгээж болно.

Гуравдагч этгээдийн үйлчилгээ

Апп-д ашиглагддаг гуравдагч этгээдийн үйлчилгээ нь таныг тодорхойлох зарим мэдээллийг шаарддаг. Апп-д ашиглагддаг үйлчилгээ үзүүлэгч гуравдагч этгээдийн нууцлалын журмыг доорх линкээс харна уу:

Бид дараах шалтгаанаар гуравдагч аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг авч ажиллуулж болно:

  • Үйлчилгээгээ хялбарчлах;
  • Бидний өмнөөс Үйлчилгээ үзүүлэх;
  • Үйлчилгээтэй холбоотой бусад дагалдах үйлчилгээг үзүүлэх;
  • Манай Үйлчилгээ хэрхэн ашиглагдаж байгаа талаар дүгнэлт хийхэд туслах.

Манай нэвтрэх үйлчилгээ үл мэдэгдэхүйц байдлаар хийглдэг ба энэ нь таныг мөн эсэхийг тодорхойлоод бүртгэл хийх, нэвтрэх ба уг зорилгоор таны нэр, утасны дугаар гэх мэт тодорхой мэдээллүүдийг үйлчилгээ үзүүлэгч гуравдагч этгээдтэй хуваалцах боломж олгодог. Бид уг үйлдлийг хийхдээ танд мэдэгдэн,  зөвшөөрөл авч баталгаажуулах болно.

Лог дата

Та манай Үйлчилгээг ашиглах үед хэрэв апп-д алдаа гарах тохиолдолд бид таны утсан дээрх Лог Дата (гуравдагч этгээдийн бүтээгдэхүүнээр дамжуулан)-г цуглуулах болохыг бид танд мэдэгдэж байна. Энэхүү Лог Датанд таны утасны интернэт протокол (“IP”) хаяг, төхөөрөмжийн нэр, үйлдлийн систем, Үйлчилгээг ашиглах үе дэх апп-ийн тохиргоо, Үйлчилгээ ашиглалтын огноо, цаг болон бусад статистик мэдээллүүд хамаарна.

Күүки

Күүки нь байнга ашиглагддаг бага хэмжээний дата бүхий файлууд юм. Таны зочилдог вэбсайтуудаас эдгээр файлууд нь таны хайлтын систем рүү илгээгдэн таны төхөөрөмж дэх дотоод санах ойд хадгалагддаг.
Манай Үйлчилгээ нь эдгээр “күүки”-г шууд ашигладаггүй. Гэхдээ апп нь өөрсдийн үйлчилгээгээ сайжруулах, мэдээлэл цуглуулах зорилгоор “күүки” ашигладаг гуравдагч этгээдийн код, дата баазыг ашиглаж болно. Та күүкиг зөвшөөрөх эсхүл татгалзах, күүки нь хэзээ таны төхөөрөмж рүү илгээгдэж байгааг мэдэх боломжтой. Хэрэв та уг күүкигээс татгалзах бол та манай Үйлчилгээний зарим хэсгийг ашиглах боломжгүй болох магадлалтай.

Гүйлгээний мэдээлэл

Хэрэв та манай Үйлчилгээний төлбөрийг төлсөн тохиолдод апп стор болон бусад гуравдагч этгээдээс төлбөрийн гүйлгээ хийгдсэн тухай мэдээлэл, төлбөр хүлээн авсан баримт гэх мэт баталгаажуулсан мэдээлэл бидэнд ирэх болно. Кредит картын мэдээллийг цуглуулж, картын мэдээллийг гуравдагч талын төлбөрийн гүйлгээний үйлчилгээгээр дамжуулан шалгаж баталгаажуулна. Энэхүү мэдээлэл нь Toki-гийн сервер дээр хадгалагдахгүй бөгөөд дамжуулагдахгүй болно.

Төхөөрөмж болон Холболтын мэдээлэл

Бид таныг манай Үйлчилгээг суулгах, нэвтрэн орох, ашиглах үед таны төхөөрөмжтэй холбоотой мэдээллийг цуглуулж авна. Үүнд техник хангамжийн мэдээлэл, үйлдлийн системийн мэдээлэл, хайлтын системийн мэдээлэл, IP хаяг, утасны дугаар болон төхөөрөмж тодорхойлогч зэрэг үүрэн холбооны сүлжээний мэдээлэл хамаарна. Хэрэв та холбоо барьж буй хүнтэйгээ байршлын мэдээллээ хуваалцах, ойролцоо газруудын байршлыг харах, эсвэл бусад этгээд тантай байршлын мэдээллээ хуваалцах зэргээр манай байршлын үйлчилгээг ашиглах болон ийнхүү байршлын үйлчилгээтэй холбоотой гарсан аливаа хүндрэл, асуудлыг оношлох, шийдвэрлэх зорилгоор бид таны төхөөрөмжийн байршлын мэдээллийг авах болно.

Статус

Бид манай Үйлчилгээн дээрх таны онлайн байгаа эсэх (таны “онлайн статус”), хамгийн сүүлд хэзээ манай Үйлчилгээг ашигласан (таны “хамгийн сүүлд харсан статус”), хамгийн сүүлд хэзээ статусын мэдээллээ шинэчилсэн зэрэг статусын өөрчлөлтийн мэдээллийг цуглуулна.

Таны мэдээллийг удирдах

Үйлчилгээний тохиргоо

Toki нь тодорхой мэдээллийг таны холбоотой хүмүүс болон Toki-гийн бусад хэрэглэгчдэд нээлттэй байх боломжийг бүрдүүлсэн. Та хэрэглэгчийн бүртгэл тохиргоонд “дэлгэцийн нэрээр хайлт хийхийг зөвшөөрөх” (“allow search by a display name”) сонголтыг идэвхгүй болгосноор хэдийд ч өөрийн хувийн мэдээллийг олон нийтийн хайлтын системээс нуух боломжтой. Энэ нь Toki-гийн бусад хэрэглэгчид таныг дэлгэцийн нэрээр хайн олох боломжгүй гэсэн үг юм.
Та өөрийн хэрэглэгчийн мэдээлийн “миний тухай” (“about”) талбар, профайл зураг, түүх (stories) зэргийн нууцлалын тохиргоог олон нийтэд харагдах боломжтой, зөвхөн холбоотой хүмүүст харагдах боломжтой, эсхүл тодорхой хүмүүсийг сонгож харагдах боломжгүй байхаар тохируулж болно. Түүнчлэн та манай алгасах (ignore), дууг нь хаах эсхүл түүх (stories) нуух, хаах (block) сонголтуудыг ашиглан нууцлалын тохиргоог удирдах боломжтой.
Та тохиргоо цэснээс өөрийн идэвхтэй статус болон мессэж уншсан тухай статусаа хааж статусын мэдээллээ удирдаж болно. Та өөрийн идэвхтэй статусаа хааснаар та бусад хүмүүсийн статусын мэдээллийг мөн адил харах боломжгүй болохын анхаарна уу. Мессэж уншсан тухай статусын тохиргоо бүлгийн чат (group chat)-д хийгдэх боломжгүй.
Нийтэд хуваалцсан мэдээлэл нь та эсхүл уг мэдээллийг хуваалцсан эдгээд уг мэдээллийг хадгалах хугацааны туршид нийтэд нээлттэй хэвээр байна. Хэдийгээр та уг хуваалцсан мэдээллээ устгасан ч, бидэнд хамааралгүй, бидний хяналтаас гадуур өөр хэрэглэгчид, гуравдагч этгээд уг мэдээллийг нууцаар байршуулсан, хувилсан, хадгалсан, нийтэд ил болгосон хэвээр байх боломжтой.

Утасны дугаар, хэрэглэгчийн нэр, зураг, бусад мэдээллээ өөрчлөх

Та өөрийн утасны шинэ дугаараа манай апп доторх утасны дугаар өөрчлөх сонголтыг ашиглан утасны дугаарын мэдээллээ өөрчилж, хэрэглэгчийн бүртгэлээ шинэ дугаар луугаа шилжүүлэх ёстой. Мөн та хэрэглэгчийн профайл нэр, зураг, бусад мэдээллээ хэдийд ч өөрчлөх боломжтой.

Өөрийн Toki хэрэглэгчийн бүртгэлээ устгах

Та манай апп доторх хэрэглэгчийн бүртгэл устгах сонголтыг ашиглан хэдийд ч хэрэглэгчийн бүртгэлээ утсгах (хэрэв хүсвэл таны мэдээллийг ашиглах зөвшөөрлөө мөн адил цуцлах) боломжтой. Та Toki хэрэглэгчийн бүртгэлээ устгах үед манай сервер дээр хадгалагдаж байсан таны хүргэгдээгүй мессэжүүд болон манай Үйлчилгээг хэрэгжүүлэх, үзүүлэхэд цаашид шаардагдахгүй бусад бүх мэдээллүүд устана. Та манай апп доторх хэрэглэгчийн бүртгэл устгах сонголтыг ашиглалгүй гагцхүү төхөөрөмж дээрх манай Үйлчилгээний апп-ийг утсгасан бол таны мэдээлэл удаан хугацаагаар хадгалагдах болохыг анхаарна уу. Түүнчлэн та хэрэглэгчийн бүртгэлээ устгасан нь тантай холбоотой бусад хэрэглэгчийн мэдээлэл, тухайлбал танаас тэдэнд илгээсэн мессэжүүд зэрэгт нөлөөлөхгүй.

Нууцлалын журмын бусад нөхцөлүүд

Аюулгүй байдал

Таны бидэнд итгэж найдан өгч байгаа Хувийн мэдээллийг бид эрхэмлэх ба иймд бид тэдгээрийг хамгаалахын тулд зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц хамгаалалтын арга хэрэгслийг ашиглахаар эрмэлзэн ажиллаж байна. Гэхдээ интернэтээр дамжуулах болон электрон байдлаар хадгалах арга хэрэгслүүдийн аль нь ч 100 хувь аюулгүй, найдвартай биш бөгөөд бид аюулгүй байдлыг бүрэн дүүрэн баталж чадахгүй.

Бусад сайт руу холбогдох холбоос

Энэхүү Үйлчилгээнд бусад сайт руу холбогдох холбоос агуулагдаж болно. Хэрэв гуравдагч этгээдийн холбоос дээр дарвал та тухайн сайт руу холбогдох болно. Ийм гадны сайтын үйл ажиллагааг бид удирдахгүй болохыг анхаарна уу. Иймд тэдгээр вэбсайтуудын Нууцлалын журамтай урьдчилан уншиж танилцахыг бид танд зөвлөж байна. Бид аливаа гуравдагч этгээдийн сайт болон үйлчилгээг огт хянахгүй бөгөөд тэдгээрийн агуулга, нууцлалын журам, хэрэглээг огт хариуцахгүй болно.

Хүүхдийн нууцлал

Эдгээр Үйлчилгээ нь 14-өөс доош насны хүүхдэд зориулагдаагүй болно. 14-өөс доош насны хүүхдээс бид санаатайгаар хувийн мэдээллийг цуглуулдаггүй болно. 14 нас хүрээгүй хүүхэд бидэнд өөрийн хувийн мэдээллээ өгсөн болохыг бид олж мэдвэл бид уг мэдээллийг өөрийн серверээс нэн даруй устгах болно. Та эцэг, эх, асран хамгаалагч нь бөгөөд таны хүүхэд бидэнд хувийн мэдээллийн өгсөн болохыг мэдэж байгаа бол бидэнд хандана уу. Ингэснээр бид шаардлагатай арга хэмжээ авах боломжтой болох юм.

Нууцлалын журамд нэмэлт, өөрчлөлт оруулах

Бид Нууцлалын журмаа тогтмол шинэчилж, өөрчилж байна. Иймд энэ хуудас руу тогтмол орж аливаа өөрчлөлт орсон эсэхийг шалгаж байхыг танд зөвлөж байна. Бид орсон өөрчлөлтийн талаар танд мэдэгдэхдээ энэ хуудсан дээр шинэчилсэн Нууцлалын журмыг нийтлэх замаар мэдэгдэх юм. Эдгээр өөрчлөлт нь энэ хуудсан дээр нийтлэгдмэгц хүчин төгөлдөр болж үйлчилнэ.

Бидэнтэй холбоо барих

Манай Нууцлалын журмын талаар ямарваа санал, хүсэлт байвал та бидэнтэй info@toki.mn хаягаар хандана уу.