Үйлчилгээний нөхцөл
1. Ерөнхий заалт
1.1 Энэхүү үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэн тохиолдолд Toki аппликэйшнээр эсвэл веб сайт, сошиал хаягаараа дамжуулан хэрэглэгчид мэдээлэл хүргэнэ.
1.2 Toki нь Үйлчилгээний нөхцөлд өөрийн санаачилгаар хэдийд ч нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба шинэчлэл, өөрчлөлтийн талаарх мэдээлэл хүргэсний дараа хэрэглэгч үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглаж байгаа тохиолдолд эдгээр шинэчлэлт, өөрчлөлтүүдийг дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1.3 Toki аппликэйшн нь үзүүлж буй үйлчилгээ, бүтээгдэхүүний бүх зохиогчийн эрх, барааны тэмдэг, домэйн нэр, лого, худалдааны дүр төрх, худалдааны нууц, патент болон бусад оюуны өмчийн эрхийг эзэмшдэг болно.
1.4 Хэрэглэгч Toki аппликэйшнийн Цахим мөнгөний гэрээг байгуулаагүй буюу бүртгэл нь бүрэн баталгаажаагүй тохиолдолд үүссэн аливаа асуудал, маргааныг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр шийдвэрлэнэ.
1.5 Хэрэглэгч Toki аппликэйшний үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, өөрчлөх, бусдад дамжуулах, эрх олгох, шилжүүлэх, системд зөвшөөрөлгүй нэвтрэх, тохиргоо хийх, үйлчилгээнд гаднаас нөлөөлөх, хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулах, үйлчилгээг худалдах, түрээслэх, төлбөр авах зэргийг хориглоно.
1.6 Хэрэглэгч Toki аппликэйшнийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр хэрэглэгчийн овог нэг, IBAN дугаар зэрэг мэдээллийг Монголбанкны Дансны нэгдсэн сан руу нийлүүлэхийг зөвшөөрч байгаа болно.
2.Бүртгэлтэй холбоотой
2.1 Toki нь Toki аппликэйшнийг хууль бусаар ашиглан, бусдыг гүтгэсэн, айлган сүрдүүлсэн, арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварласан эсхүл гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжих, өдөөн хатгах, худал, ташаа мэдээлэл оруулах, хууран мэхэлсэн мэдэгдэл гаргах, өөр хэн нэгний дүрд хувирах, залилангийн шинжтэй гүйлгээ хийх зэргээр хууль бус болон зүй бус, Гэрээ, Үйлчилгээний нөхцөл зэргээр хийхийг хориглосон үйлдэл хийсэн тохиолдолд хэрэглэгчийн бүртгэл, хэтэвч ашиглалтыг хязгаарлах эрхтэй байна.
2.2 Бүртгэл үүсгэхтэй холбоотой өөр этгээдийн нэр ашиглах, түр и-мэйл хаяг болон утасны дугаар бүртгүүлэх эсхүл өөрийн нэр дээр нэгээс олон тооны бүртгэл үүсгэх, данс удирдахыг хориглоно.
2.3 Бизнесийн байгууллагын нэр хүндэд халдах, айлган сүрдүүлэх, заналхийлэх, залилангийн шинжтэй гэж үзэх үндэслэл бүхий төлбөр, мөнгө илгээх эсхүл хүлээн авахыг хориглоно.
2.4 Toki Credit, Гар утас, Зогсоолын төлбөр зэрэг зээл, дараа төлөх нөхцөлийг санал болгодог үйлчилгээний хүрээнд аливаа зээлийн үлдэгдэлтэй, төлбөрийн авлагатай тохиолдолд зээл болон авлагын үлдэгдлийг хэрэглэгч бүрэн барагдуулсан тохиолдолд бүртгэлээ устгах боломжтой байна.
2.5 Хэрэглэгч Toki аппликэйшн доторх хэрэглэгчийн бүртгэл устгах сонголтыг ашиглан хэдийд ч бүртгэлээ устгах боломжтой. Ингэхдээ “МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ” хуульд заасны дагуу хэрэглэгчийн хийсэн гүйлгээ, данс болон хэрэглэгчийн талаар энэ хуульд заасны дагуу олж авсан мэдээлэл, баримт бичгийг тухайн бүртгэлт устсан, эсхүл гүйлгээ хийгдсэнээс хойш таваас доошгүй жилийн хугацаанд хадгална. https://help.toki.mn/mon/main_set/006
2.6 Энэхүү үйлчилгээний нөхцөлийн 2.5-д заасан мэдээлэл, баримт бичгийг эрх бүхий хууль сахиулах байгууллагын хүсэлтээр гаргаж өгөх боломжтой.
2.7 Хэрэглэгч Toki аппликэйшн доторх хэрэглэгчийн бүртгэл устгах сонголтыг ашиглалгүй зөвхөн төхөөрөмж дээрх Тоki аппликэйшнийг устгасан тохиолдолд хэрэглэгчийн мэдээлэл устгагдахгүй хадгалагдсан хэвээр байна.