Мэдээлэл

Toki апп Wechat Pay-тэй албан ёсны хамтын ажиллагаа эхлүүллээ

Toki Pay, GLN болон Weixin Pay ашиглан Хятадад төлбөр төлөх боломж

Toki апп-аа ашиглаж Хятад улсад хялбараар төлбөр төлөх боломжтой боллоо.

Монголын тэргүүлэгч финтек платформ Toki Pay нь глобал төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч GLN International болон WeChat-тай албан ёсны хамтын ажиллагаа эхлүүлж Хятадын хамгийн том төлбөрийн систем Weixin Pay-д нэгдлээ.

Ингэснээр хэрэглэгчид Хятад улсад зорчихдоо нэмэлт апп татах, валют солиулах шаардлагагүй Toki апп-аараа WeChat Pay-н QR кодыг уншуулан шимтгэлгүй төлбөр төлөх боломжийг бүрдүүллээ.

GLN International, Toki болон Tenpay Global-ийн хамтын ажиллагааны уулзалт
2026.10.15 Сөүл хот

Олон улсын төлбөр тооцоо хийхдээ Toki Данс, Toki Credit болон холбосон банкны картаас сонгон төлнө. Хэрэв төлбөр хийхэд үлдэгдэл хүрэлцэхгүй бол Toki Credit зээлийн эрхтэй хослуулан төлөх боломжтой.

Toki апп нь олон улсын төлбөр тооцоогоор зогсохгүй, хэрэглэгчдийн гадаад аяллыг илүү хялбар болгох олон улсын такси, нислэгийн тийз, дата SIM зэрэг үйлчилгээг үе шаттайгаар нэвтрүүлж байна. Ийнхүү хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээг нэг дор шийддэг дижитал платформоос, хаана ч явсан хэрэгцээт үйлчилгээгээ нэг дороос авах боломжтой олон улсын экосистем рүү хүрээгээ тэлж эхэллээ.

Toki Pay ашиглан WeChat Pay-р төлбөр төлөх заавар

Хэрэглэгч WeChat Pay-н QR кодыг Toki апп-раа уншуулах эсвэл өөрийн QR-г үүсгэж үйлчилгээний байгууллагад уншуулж төлбөрөө төлөх боломжтой.

WeChat Pay-н QR кодыг Toki апп-аар уншуулж төлбөр төлөх дөрвөн алхам