Мэдээлэл

Олон улсад аялахдаа такси дуудах хялбар боллоо

Аялагчид Toki апп-аас Grab, Kakao T, Bolt зэрэг олон улсын такси дуудаж байна

Toki хэрэглэгчид гадаадад аялахдаа Grab, Bolt, Kakao T, Lyft зэрэг олон улсын таксиг Toki апп-с дуудаж, төлбөрөө Toki Pay-р төлөх боломжтой.

Сүүлийн жилүүдэд гадаад руу богино хугацаагаар аялах зорчигчдын тоо эрс нэмэгдэж аялах шинэ хэв маягууд бий болсоор байна. Аяллын үеэр шинэ газар үзэхээс гадна хэлний бэрхшээл, валют хөрвүүлэх, төлбөр тооцоо хийх зэрэг олон жижиг асуудал тулгардаг. Тэр дундаа такси дуудахад шинэ апп татаж бүртгэл үүсгэх, олон улсын картаар төлбөр төлөх боломжтой эсэхийг шалгах нь аялагчдад төвөгтэй хэвээр.

Харин энэ асуудлыг Lifestyle супер апп Toki шийдэж, гадаад улсад аялахдаа Toki апп-аараа такси дуудах шинэ үйлчилгээг нэвтрүүллээ. Энэхүү үйлчилгээг олон улсын Splyt компанитай хамтран нэвтрүүлж байгаа бөгөөд хэрэглэгчид дэлхийн 60 гаруй улсад Grab, Bolt, Kakao T, Lyft зэрэг найдвартай такси үйлчилгээний унааг Toki апп-аас дуудах боломжтой болж байна.

Toki апп-аас олон улсын таксины үйлчилгээ болон үнийг сонгох

Ингэснээр хэрэглэгчид аялж буй улс бүрдээ тусдаа таксины аппликэйшн татаж, бүртгэл үүсгэх шаардлагагүйгээр хэрэглэж дадсан апп-аараа таксигаа хялбараар дуудах юм.

Тухайлбал Солонгос, Япон, Тайланд, Вьетнам зэрэг Азийн улсууд болон Европын дийлэнх улсад ямар ч асуудалгүйгээр Toki апп-р Монгол хэлээрээ таксигаа дуудахаас гадна төлбөрөө урьдчилан тооцоолж Toki Pay-н төлбөрийн аргуудаас сонгон Credit-р ч төлөх боломжтой.

Олон улсын таксины төлбөрийг Toki Pay, Credit эсвэл банкны картаар төлөх

Мөн тухайн улсын хэлийг мэдэхгүй тохиолдолд жолоочтой ойлголцох, очих газрынхаа хаягийг зөв тайлбарлах нь хүндрэл болдог бол Toki апп-н автомат орчуулгын функцийн тусламжтайгаар жолоочтойгоо Монгол хэлээр мессеж бичиж хялбараар ойлголцох боломжийг бүрдүүллээ.

Жолоочийн мессежийг автоматаар орчуулж, Монгол хэлээр хариу бичих жишээ

Toki апп-р олон улсын такси дуудсан хэрэглэгчдийн эхний төлөлтөд

100% Cashback

Урамшууллын хугацаа: -