Terms of Service
1. Ерөнхий заалт
1.1 Энэхүү үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэн тохиолдолд Toki аппликэйшнээр эсвэл веб сайт, сошиал хаягаараа дамжуулан хэрэглэгчид мэдээлэл хүргэнэ.
1.2 Toki нь Үйлчилгээний нөхцөлд өөрийн санаачилгаар хэдийд ч нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба шинэчлэл, өөрчлөлтийн талаарх мэдээлэл хүргэсний дараа хэрэглэгч үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглаж байгаа тохиолдолд эдгээр шинэчлэлт, өөрчлөлтүүдийг дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1.3 Toki аппликэйшн нь үзүүлж буй үйлчилгээ, бүтээгдэхүүний бүх зохиогчийн эрх, барааны тэмдэг, домэйн нэр, лого, худалдааны дүр төрх, худалдааны нууц, патент болон бусад оюуны өмчийн эрхийг эзэмшдэг болно.
1.4 Хэрэглэгч Toki аппликэйшнийн Цахим мөнгөний гэрээг байгуулаагүй буюу бүртгэл нь бүрэн баталгаажаагүй тохиолдолд үүссэн аливаа асуудал, маргааныг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр шийдвэрлэнэ.
1.5 Хэрэглэгч Toki аппликэйшнийн үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, өөрчлөх, бусдад дамжуулах, эрх олгох, шилжүүлэх, системд зөвшөөрөлгүй нэвтрэх, тохиргоо хийх, үйлчилгээнд гаднаас нөлөөлөх, хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулах, үйлчилгээг худалдах, түрээслэх, төлбөр авах зэргийг хориглоно.
1.6 Хэрэглэгч Toki аппликэйшнийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр хэрэглэгчийн овог нэг, IBAN дугаар зэрэг мэдээллийг Монголбанкны Дансны нэгдсэн сан руу нийлүүлэхийг зөвшөөрч байгаа болно.
2.Бүртгэлтэй холбоотой
2.1 Toki нь Toki аппликэйшнийг хууль бусаар ашиглан, бусдыг гүтгэсэн, айлган сүрдүүлсэн, арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварласан эсхүл гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжих, өдөөн хатгах, худал, ташаа мэдээлэл оруулах, хууран мэхэлсэн мэдэгдэл гаргах, өөр хэн нэгний дүрд хувирах, залилангийн шинжтэй гүйлгээ хийх зэргээр хууль бус болон зүй бус, Гэрээ, Үйлчилгээний нөхцөл зэргээр хийхийг хориглосон үйлдэл хийсэн тохиолдолд хэрэглэгчийн бүртгэл, хэтэвч ашиглалтыг хязгаарлах эрхтэй байна.
2.2 Бүртгэл үүсгэхтэй холбоотой өөр этгээдийн нэр ашиглах, түр и-мэйл хаяг болон утасны дугаар бүртгүүлэх эсхүл өөрийн нэр дээр нэгээс олон тооны бүртгэл үүсгэх, данс удирдахыг хориглоно.
2.3 Бизнесийн байгууллагын нэр хүндэд халдах, айлган сүрдүүлэх, заналхийлэх, залилангийн шинжтэй гэж үзэх үндэслэл бүхий төлбөр, мөнгө илгээх эсхүл хүлээн авахыг хориглоно.
2.4 Toki Credit, Гар утас, Зогсоолын төлбөр зэрэг зээл, дараа төлөх нөхцөлийг санал болгодог үйлчилгээний хүрээнд аливаа зээлийн үлдэгдэлтэй, төлбөрийн авлагатай тохиолдолд зээл болон авлагын үлдэгдлийг хэрэглэгч бүрэн барагдуулсан тохиолдолд бүртгэлээ устгах боломжтой байна.
2.5 Хэрэглэгч Toki аппликэйшн доторх хэрэглэгчийн бүртгэл устгах сонголтыг ашиглан хэдийд ч бүртгэлээ устгах боломжтой. Ингэхдээ “МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ” хуульд заасны дагуу хэрэглэгчийн хийсэн гүйлгээ, данс болон хэрэглэгчийн талаар энэ хуульд заасны дагуу олж авсан мэдээлэл, баримт бичгийг тухайн бүртгэлт устсан, эсхүл гүйлгээ хийгдсэнээс хойш таваас доошгүй жилийн хугацаанд хадгална.https://help.toki.mn/kWiVB2/1IVVXi
2.6 Энэхүү үйлчилгээний нөхцөлийн 2.5-д заасан мэдээлэл, баримт бичгийг эрх бүхий хууль сахиулах байгууллагын хүсэлтээр гаргаж өгөх боломжтой.
2.7 Хэрэглэгч Toki аппликэйшн доторх хэрэглэгчийн бүртгэл устгах сонголтыг ашиглалгүй зөвхөн төхөөрөмж дээрх Тоki аппликэйшнийг устгасан тохиолдолд хэрэглэгчийн мэдээлэл устгагдахгүй хадгалагдсан хэвээр байна.
3. Мэдээллийн нууцлал болон аюулгүй байдал
3.1 Тоki аппликэйшнийг ашиглаж байгаа тохиолдолд хэрэглэгчийн нэр, утасны дугаар, регистрийн дугаар, байршлын мэдээлэл, и-мэйл хаяг зэрэг мэдээллийг хэрэглэгчийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр хувийн мэдээлэл хадгалагдаж буй төрийн нэгдсэн мэдээллийн платформ буюу E-Mongolia платформ, ДАН болон ХУР системээс татаж авах бөгөөд эдгээр мэдээллийг “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийн хүрээнд ашиглах болно.
3.2 Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр Toki аппликэйшн болон түүний холбоо хамаарал бүхий компаниудад дараах зөвшөөрлийг өгч байгаа болно. Үүнд:
- Хэрэглэгчийн мэдээлэл ашиглан үйлчилгээ үзүүлэх;
- Зах зээлийн судалгаа шинжилгээ хийх;
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээ, мэдээлэл хүргэх.
3.3 Toki аппликэйшн дотор байрлах мини программууд хэрэглэгчээс нэмэлт зөвшөөрөл авах тохиолдол байж болох бөгөөд гуравдагч байгууллагатай хамтарсан мини программ байгаа тохиолдолд хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулна.
3.4 Хэрэглэгчийн хувийн мэдээллийг бусад этгээдэд задруулахгүй байх үүрэг хүлээх хэдий ч хууль, тогтоомж болон гэрээнд заасан үндэслэлээр төрийн эрх бүхий байгууллага болон хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээг сайжруулахтай холбоотойгоор гуравдагч этгээдэд дамжуулж болно.
3.5 Хэрэглэгч Toki аппликэйшнийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг E-Mongolia платформ, ДАН болон ХУР системээс татахыг Toki-д зөвшөөрч байгаа болно.
3.6 Хэрэглэгч Toki аппликэйшнийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр олон улсын төлбөр тооцоо гүйцэтгэхэд хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг тус гүйлгээг гүйцэтгэж буй гуравдагч байгууллагад нийлүүлэхийг Toki-д зөвшөөрч байгаа болно.
3.7 Toki нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг хэрэгжүүлэн ажиллаж, хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал болон хамгаалалтыг хангана.
4. Цахим хэтэвч, төлбөрийн тухай
4.1 Toki хэтэвч гэдэг нь Toki аппликэйшний хэрэглэгчид зориулсан төлбөрийн арга хэрэгсэл юм.
4.2 14 нас хүрсэн, Монгол улсын иргэн Toki хэтэвч ашиглах боломжтой байна.
4.3 Toki хэтэвч нь мөнгө хүлээн авах, төлбөр тооцоо хийхтэй холбоотойгоор валют болон хүүгийн ханш буурах зэргээс үүдэлтэй аливаа эрсдэлийг хариуцахгүй болно.
4.4 Хэрэглэгч Toki хэтэвч дэх үлдэгдлээ зарцуулах, шилжүүлэх эрхтэй бөгөөд үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд аппликэйшн дэх бусад төлбөрийн арга хэрэгслийг ашиглан дансаа цэнэглэх боломжтой.
4.5 Toki аппликэйшнийн Цахим мөнгөний гэрээ байгуулаагүй тохиолдолд хэрэглэгчийн бүртгэл бүрэн баталгаажаагүй гэж үзэж дараах нөхцөлөөр үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:
- Өдрийн гүйлгээний дээд хязгаар
- Төлбөрийн системийн журам-д заасны дагуу
- Toki хэтэвчний дээд үлдэгдэл
- Төлбөрийн системийн журам-д заасны дагуу
4.6 Хэрэв хэрэглэгч бүртгэлээ бүрэн баталгаажуулж, Цахим мөнгөний гэрээ байгуулсан тохиолдолд үйлчилгээг дараах нөхцөлтэйгөөр үзүүлнэ. (16-с дээш насны Монгол улсын иргэн байна)
- Нэг удаагийн гүйлгээний дээд хязгаар
- Төлбөрийн системийн журам-д заасны дагуу
- Өдрийн гүйлгээний дээд хязгаар
- Төлбөрийн системийн журам-д заасны дагуу
- Toki хэтэвчний дээд үлдэгдэл
- Төлбөрийн системийн журам-д заасны дагуу
- Нэг сарын QPay шилжүүлэг төрлийн QR-ийн гүйлгээний дээд хязгаар
- 10,000,000 /Арван сая/ төгрөг
- Нэг өдрийн зарлагын гүйлгээний дээд дээд хязгаар
- 10,000,000 /Арван сая/ төгрөг
4.7 Хэрэглэгч 100,000₮ хүртэлх гүйлгээг хийхдээ гүйлгээний нууц үг оруулахгүй хийх боломжтой.
4.8 Хэрэглэгч гүйлгээ хийхдээ өөрийн үүсгэсэн 4 оронтой гүйлгээний нууц кодыг ашиглах бөгөөд 5 удаа буруу оруулсан тохиолдолд түгжигдэх тул гүйлгээний нууц үгийг сэргээсний дараа дахин гүйлгээ хийх боломжтой.
4.9 Хэрэглэгч өөрийн гүйлгээний нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд задруулснаас үүдэлтэй аливаа хохирлыг хэрэглэгч бүрэн дангаар хариуцна.
4.10 Хэрэглэгч Toki аппликэйшнийн Face ID болон Finger print-ээр төлбөр төлөлтийг баталгаажуулсан тохиолдолд үүнийг гүйлгээний нууц кодтой адил баталгаажуулалт гэж үзнэ.
4.11 Хэрэглэгч өөрийн зөвшөөрөлгүй төлбөрийн үйлчилгээ хийгдсэн, эсхүл хийгдсэн байж болзошгүй тухай мэдээллийг нэн даруй Toki-д мэдэгдэх үүрэгтэй бөгөөд Toki-с энэ тохиолдолд нэвтрэх эрхийн нууц үгийг яаралтай солихыг зөвлөх, шаардлагатай бол хэрэглэгчийн дансыг түр хугацаагаар хаах арга хэмжээ авна.
4.12 Toki системийн доголдлоос үүдэн үүссэн давхар, буруу эсвэл алдаатай гүйлгээг хэрэглэгчийн зөвшөөрөл шаардахгүйгээр залруулах, засварлах эрхтэй болно.
5. Төлбөр тооцоо
5.1 Toki-с хэрэглэгчийн шаардлагаар тухай бүр төлбөр тооцоог гүйцэтгэнэ.
5.2 Өдөр тутмын эсхүл захиалгад суурилсан төлбөр төлөх, Автомат төлөлтийн арга хэрэгслийг Toki-с тухай бүр санал болгож болно. Энэ тохиолдолд хэрэглэгчийг дараах нөхцөлийг санал болгосон арга хэрэгслийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Үүнд:
- Тухайн худалдан авалт, төлбөр төлөлтийг хэрэглэгч өөрөө хийж байна гэж үзнэ.
- Хэрэглэгчийн сонгосон харилцагч банкны систем дэх төлбөрийн хэрэгслийн мэдээллийг хадгалж хэрэглэгчийн тогтоосон хугацаанд холбогдох төлбөрийг автоматаар хийх зөвшөөрлийг бидэнд олгосон гэж үзнэ. Тухайн автоматаар хийх зөвшөөрлийг хэрэглэгч хэзээд ч өөрийн бүртгэлээрээ нэвтэрч цуцлах болон өөрчлөх боломжтой байна.
- Хэрэв хэрэглэгчийн сонгосон төлбөрийн хэрэгслээр хийсэн төлбөрийг аливаа шалтгаанаар зөвшөөрөөгүй, татгалзсан, буцаасан бол бид төлбөр амжилттай хийгдэх хүртэл Toki аппликэйшнийн холбогдох бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхгүй, түр зогсоож болох бөгөөд ийнхүү төлбөрийг зөвшөөрөөгүй, татгалзсан, буцаасантай холбоотойгоор Toki-д учирсан аливаа төлбөр, хохирол, зардлыг хэрэглэгч хариуцах болно.
5.3 Toki аппликэйшнийн холбох боломжит карт нь Монгол улсын карт гаргагчаас гаргасан бүх төрлийн карт, Гадаад улсад гаргасан олон улсад төлбөр хүлээн авах боломжтой Master, VISA, Union Pay, Amex, JCB төлбөрийн картууд байна.
5.4 Хэрэглэгчийн холбосон картын нэр нь Toki апп-д бүртгэлтэй нэртэй ижил байхыг шаардахгүй болно.
5.5 Карт холбоход картын дугаар, карт эзэмшигчийн нэр, картын хүчинтэй хугацаа, CVV кодыг үнэн зөв оруулж, карт гаргагчийн 3DS (Интернэт Пин код, нэг удаагийн нууц үг гэх мэт)-ээр баталгаажуулна.
5.6 Монгол улсын карт гаргагчаас гаргасан картаар Toki аппликэйшнээр дамжуулан хийгдсэн худалдан авалтын гүйлгээний валют нь ТӨГРӨГ байна.
5.7 Toki аппликэйшнээр U-Point оноог цуглуулах болон зарцуулах боломжтой байх ба төлбөр тооцооны нэг хэлбэр гэж үзнэ.
5.8 Toki аппликэйшнээр аливаа үйлчилгээний төлбөрийг төлөхөд тухайн үйлчилгээний онцлог, үйлчилгээ үзүүлэгчээс хамааран НӨАТ-ын баримтыг үйлчилгээ үзүүлэгч буюу гуравдагч этгээд гаргадаг болно. Олон улсын гүйлгээний төлбөрийн хувьд НӨАТ-ын баримтыг олгохгүй болно.
5.9 Toki үйлчилгээний шимтгэлийг доор хүснэгтэд заасны дагуу тооцох ба гүйлгээ хийх агшинд хэрэглэгчийн Toki хэтэвчнээс автоматаар суутган авна.
| Гүйлгээний төрөл | Гүйлгээний зорилго | Нэгж гүйлгээний шимтгэл (төгрөг) |
|---|---|---|
| Орлогын гүйлгээ | Мөнгөн хөрөнгийг цахим мөнгөнд хөрвүүлэн Toki дансанд хийх | 0 (тэг) |
| Зарлагын гүйлгээ | Банк хоорондын гүйлгээний шимтгэл | 200 (хоёр зуу) |
| Зарлагын гүйлгээ | Цахим мөнгийг мөнгөн хөрөнгөнд хөрвүүлэх шимтгэл | 1% /Үнийн дүнгийн/ |
| Худалдан авалт | Toki данснаас төлбөр төлөх | 0 (тэг) |
| Билл төлөлт | Toki данснаас төлбөр төлөх | 0 (тэг) |
| Шилжүүлэг | Toki данснаас Toki дансанд шилжүүлэг хийх | 0 (тэг) |
| Үлдэгдэл шалгах | Toki дансны үлдэгдлээ шалгах | 0 (тэг) |
| Хуулга авах | Toki дансны хуулга авах | 0 (тэг) |
| Тодорхойлолт авах | Toki дансны тодорхойлолт авах | 1,000 /нэг мянга/ |
| Олон улсын гүйлгээний шимтгэл | Олон улсад төлбөр тооцоо гүйцэтгэх шимтгэл | 0% /Үнийн дүнгийн/ |
5.10. Toki-с бусад этгээдийн ажиллуулж байгаа цахим төхөөрөмжөөр шилжүүлэг хийсэн тохиолдолд Toki-c үл хамаарах нэмэлт шимтгэл төлөх боломжтой бөгөөд энэхүү нэмэлт шимтгэлийн хувьд Toki хариуцлага хүлээхгүй болно.
5.11. Toki-оор дамжуулах олон улсын гүйлгээг тухайн улсын валютаар хийнэ. Гүйлгээ хийх тухайн үеийн гүйлгээний ханшийг хэрэглэгч харах боломжтойгоор байршуулах ба гүйлгээ баталгаажих үед ханшийн дагуу хөрвүүлэгдсэн дүнг хэрэглэгчид төгрөг (₮)-өөр харуулна.
6. Үйлчилгээ
6.1 Toki үйлчилгээний хүрээнд хэрэглэгч дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд:
- 6.1.1 Мөнгөн хөрөнгийг цахим мөнгөнд хөрвүүлэх, хөрвүүлсэн цахим мөнгийг өөрийн Toki цахим хэтэвчний дансанд байршуулах;
- 6.1.2 Өөрийн Toki цахим хэтэвчний дансан дахь цахим мөнгийг мөнгөн хөрөнгөнд хөрвүүлэх, хөрвүүлсэн мөнгөн хөрөнгийг өөрийн холбосон банкны дансанд байршуулах;
- 6.1.3 Toki апп-д өөрийн эзэмшлийн төлбөрийн картаа холбох, бүртгүүлэх;
- 6.1.4 Toki апп-д өөрийн холбосон төлбөрийн картаараа төлбөр тооцоо хийх
- 6.1.5 Өөрийн Toki хэтэвчний дансан дахь цахим мөнгийг бусад хэрэглэгч рүү шилжүүлэх;
- 6.1.6 Toki хэтэвчний дансан дахь цахим мөнгө, өөрийн холбосон төлбөрийн карт болон бусад онлайн төлбөрийн хэрэгслүүдээр худалдан авалт хийх, төлбөр тооцоо гүйцэтгэх;
- 6.1.7 Гүйлгээний нууц үг ашиглахгүйгээр хийж болох гүйлгээний лимитэд багтаан төлбөр тооцоо хийх;
- 6.1.8 Toki хэтэвчний дансны үлдэгдэл шалгах
- 6.1.9 Олон улсад төлбөр тооцоо гүйцэтгэх
- 6.1.10 Гүйлгээний хуулга авах;
- 6.1.11 Хөнгөлөлт урамшуулал авах, хянах;
- 6.1.12 Toki-с санал болгож буй бусад үйлчилгээнүүд.
6.2. Хэрэглэгч Toki үйлчилгээтэй холбоотой мэдээллийг авах эрхтэй байна.
7. Хариуцлага
7.1 Хэрэглэгч Toki аппликэйшнд бүртгүүлэхдээ өөрийн овог, нэр, утасны дугаар, татвар төлөгчийн дугаар зэрэг хувийн мэдээллээ үнэн зөв оруулах шаардлагатай.
7.2 Хэрэглэгч өөрийн мэдээллийг буруу болон алдаатай оруулснаас үүссэн аливаа хохирлыг Toki аппликэйшн хариуцахгүй.
7.3 Хэрэглэгчийн утасны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд Toki аппликэйшн доторх тохиргоо цэс дэх мэдээллээ шинэчлэх үүрэгтэй. Дугаар солигдсоноос үүдэлтэй аливаа хохирлыг Toki аппликэйшн хариуцахгүй болно.
7.4 Хэрэглэгч Toki цахим хэтэвч болон Toki аппликэйшн руу нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц код зэргийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ба өөрийн дансаар хийж буй мөнгөн шилжүүлэг болон төлбөр төлөлт зэрэг гүйлгээтэй холбоотой бүхий л үйлдлийг хэрэглэгч бүрэн дангаар хариуцна.
7.5 Хэрэглэгч Toki цахим хэтэвч болон Toki аппликэйшн руу нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үг зэргийг алдсан, үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, зөвшөөрөлгүй этгээд ашигласан, гуравдагч этгээд мэдсэн байж болзошгүй гэж үзсэн, эсхүл хэрэглэгчийн зөвшөөрөлгүй төлбөрийн үйлчилгээ хийгдсэн тохиолдолд Toki-д нэн даруй мэдэгдэх үүрэгтэй ба энэхүү үүргийг биелүүлээгүйгээс үүдэн гарах аливаа хариуцлагыг дангаар хүлээнэ.
7.6 Хэрэглэгчийн холбосон төлбөрийн карт болон карт ашиглан хийсэн бүхий л гүйлгээтэй холбоотой аливаа асуудалд Toki аппликэйшн хариуцлага хүлээхгүй болно.
7.7 Хэрэглэгч Toki аппликэйшнийг aшиглахгүй тохиолдолд Toki аппликэйшн дээрх бүртгэл, хадгалсан картын мэдээлэл зэрэг хувийн мэдээллээ устгах үүрэгтэй ба ийнхүү устгаагүйгээс үүдэх аливаа хариуцлагыг Toki хүлээхгүй болно.
7.8 Toki аппликэйшн нь хэрэглэгчийн мэдээлэл болон картын мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, программ хангамж, сүлжээний тасралтгүй, найдвартай, аюулгүй ажиллагааг ханган ажиллах ба алдаа гарсан үед холбогдох журмын дагуу залруулга хийж, шаардлагатай тохиолдолд хэрэглэгчид мэдээлнэ.
7.9 Toki аппликэйшнд бүртгүүлснээс хойш хэрэглэгч болон Toki аппликэйшнийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар (байгалийн гамшиг, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээр, гоц халдварт өвчин, ажил хаялт, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн, дайн, террорист хадлага, улс орныг хамарсан түлш, эрчим хүчний хязгаарлалт, бүх нийтийг хамарсан сүлжээний хэт ачаалал, доголдол тасалдал зэрэг болон эдгээр хязгаарлагдахгүй нөхцөл байдлууд) гэнэтийн давагдашгүй шинжтэй нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
7.10 Хэрэглэгч Toki аппликэйшн болон гуравдагч этгээдийн хамтран үзүүлдэг үйлчилгээтэй холбоотой гуравдагчаас шалтгаалан үүссэн аливаа асуудлыг Toki аппликэйшн хариуцахгүй болно.
7.11 Хэрэглэгчийн худалдан авсан бараа үйлчилгээний чанар, бүрэн бүтэн байдал, сэтгэл ханамж зэрэгт Toki аппликэйшн хариуцлага хүлээхгүй.
7.12 Хэрэглэгч нь Toki талаас шууд зөвшөөрөл олгосноос бусад тохиолдолд зохиогчийн эрх, барааны тэмдэг, домэйн нэр, лого, худалдааны дүр төрх, худалдааны нууц, патент болон бусад оюуны өмчийн эрхийг ашиглах эрхгүй тул энэхүү заалтыг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээх үндэслэл болно.
8. Маргаан шийдвэрлэх
8.1 Хэрэглэгч үйлчилгээний маргааныг шууд шийдвэрлэх боломжгүй байгаа бол Toki аппликэйшнд маргаан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах боломжтой. Ийнхүү хүсэлт гаргаснаар үйлчилгээ үзүүлэгчийн Гомдол шийдвэрлэх журам, Олон улсын үйлчилгээний гүйлгээний журмын “Гүйлгээний маргаан шийдвэрлэх” бүлгийн дагуу шийдвэрлэнэ.
8.2 Хэрэглэгч Toki үйлчилгээтэй холбоотой аливаа санал, гомдлыг дараах сувгаар холбогдон шийдвэрлүүлж болно. Үүнд:
- 8.2.1. Toki аппликэйшн
- 8.2.2. Мэйл хаяг:info@toki.mn
- 8.2.3. Утасны дугаар:18004477
8.3 Хэрэв хэрэглэгч төлбөр хүлээн авагчтай зөвшилцөлд хүрээгүй мөн төлбөр сааталт, төлбөрийн программын доголдолтой холбоотой бол Toki аппликэйшн нь Монгол дахь төлбөрийн гүйлгээний хувьд Монголбанкны “Үндэсний цахим гүйлгээний төвийн төлбөрийн картын сүлжээний дүрэм”-ийн 5-р бүлэг “Маргаан шийдвэрлэх зарчим”-т заасны дагуу шийдвэрлэнэ.
TOKI PRIVACY POLICY
This page is used to inform visitors regarding our policies with the collection, use, and disclosure of Personal Information if anyone decided to use our Service.
If you choose to use our Service, then you agree to the collection and use of information in relation to this policy. The Personal Information that we collect is used for providing and improving the Service. We will not use or share your information with anyone except as described in this Privacy Policy.
The terms used in this Privacy Policy have the same meanings as in our Terms and Conditions, which is accessible at Toki.mn unless otherwise defined in this Privacy Policy.
For a better experience, while using our Service, we may require you to provide us with certain personally identifiable information, including but not limited to full name, phone number, email, national identification number. The information that we request will be retained by us and used as described in this privacy policy.
You must provide your mobile phone number to create a Toki account. You may provide us the phone numbers in your mobile address book on a regular basis, including those of both the users of our Services and your other contacts. You must confirm that you are authorized to provide us such numbers. You may also add other information to your account, such as a profile name, profile picture.
We do not retain your messages in the ordinary course of providing our Services to you. Once your messages (including your chats, photos, videos, voice messages, files, and share location information) are delivered, they are deleted from our servers. Your messages are stored on your own device. If a message cannot be delivered immediately (for example, if you are offline), we may keep it on our servers for up to 90 days as we try to deliver it. If a message is still undelivered after 90 days, we delete it. To improve performance and deliver media messages more efficiently, such as when many people are sharing a popular photo or video, we may retain that content on our servers for a longer period of time. We also offer end-to-end encryption for our Services. End-to-end encryption means that your messages are encrypted to protect against us and third parties from reading them.
You can use the contact upload feature and provide us, if permitted by applicable laws, with the phone numbers in your address book on a regular basis, including those of users of our Services and your other contacts. If any of your contacts aren’t yet using our Services, we’ll manage this information for you in a way that ensures those contacts cannot be identified by us. You can create, join, or get added to groups and broadcast lists, and such groups and lists get associated with your account information. You give your groups a name. You can provide a group profile picture or description. We refer to those contacts as “Connections”. Learn more about our contact upload feature below:
- Contact upload is an optional feature that allows us to identify which of your contacts in your device’s address book are also Toki users so that we can add them to your Toki contacts, and quickly update your Toki contacts in case your contacts who are not yet using Toki sign up later. It’s important to note that Toki does not share your contacts with any other third party. Your version of Toki on your device will display the names for your Toki contacts from your device’s address book so that you can easily connect with them.
- When you use the contact upload feature and grant Toki access to your device’s address book, Toki will access and upload the phone numbers in your address book on a regular basis, including those of both the users of Toki and your other contacts. You can control the contact upload feature from your device-based settings.
Shared information refers to an information about you or relating to you that is voluntarily shared by you on Toki. Shared Information may include postings that you make on Toki (including your public profile, stories, ratings and reviews with photos).
Managing your information
Toki enables certain information to be shared publicly with your Toki contacts and other users of Toki. At any time, you can hide your profile from the public search by unchecking “allow search by a display name” in your account settings. This means that other users of Toki will not be able to find you through a display name.
You can configure the privacy of your profile’s “about” field, profile picture, and stories from the privacy settings with options for public, connections only, and hide from a specific list of people. Moreover, you can manage your privacy further by using our ignore, mute or hide story, and block features.
You can manage status information by turning off your active status and read receipts from the settings. Please note that by turning off your active status, you will not be able to see other people’s active status as well. Read receipts configuration is not applicable for group chats.
Shared Information will remain publicly-available for so long as you or a user that has shared such information retains it. Even after you delete Shared Information, it may still be separately cached, copied, or stored by, or remain public through, other users or third parties who are not affiliated with and not controlled by us.
You must change your mobile phone number using our in-app change number feature and transfer your account to your new mobile phone number. You can also change your profile name, profile picture, and about at any time.
You may delete your Toki account at any time (including if you want to revoke your consent to our use of your information) using our in-app delete my account feature. When you delete your Toki account, your undelivered messages are deleted from our servers as well as any of your other information we no longer need to operate and provide our Services. Be mindful that if you only delete our Services from your device without using our in-app delete my account feature, your information may be stored with us for a longer period. Please remember that when you delete your account, it does not affect the information other users have relating to you, such as their copy of the messages you sent them. https://help.toki.mn/kWiVB2/1IVVXi
Other Privacy Policy terms
We value your trust in providing us your Personal Information, thus we are striving to use commercially acceptable means of protecting it. But remember that no method of transmission over the internet, or method of electronic storage is 100% secure and reliable, and we cannot guarantee its absolute security.
This Service may contain links to other sites. If you click on a third-party link, you will be directed to that site. Note that these external sites are not operated by us. Therefore, we strongly advise you to review the Privacy Policy of these websites. We have no control over and assume no responsibility for the content, privacy policies, or practices of any third-party sites or services.
These Services do not address anyone under the age of 14. We do not knowingly collect personally identifiable information from children under 14. In the case we discover that a child under 14 has provided us with personal information, we immediately delete this from our servers. If you are a parent or guardian and you are aware that your child has provided us with personal information, please contact us so that we will be able to do necessary actions.
We may update our Privacy Policy from time to time. Thus, you are advised to review this page periodically for any changes. We will notify you of any changes by posting the new Privacy Policy on this page. These changes are effective immediately after they are posted on this page.
If you have any questions or suggestions about our Privacy Policy, do not hesitate to contact us at info@toki.mn.