News

Гадаадад аялахдаа олон апп татах хэрэггүй

Аялагч Toki апп ашиглан аялалдаа бэлдэж байна

Гадаад руу богино хугацаагаар аялж, зугаалах Монгол иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж 2025 онд түүхэн өндөр үзүүлэлт үзүүлсэн нь давхардсан тоогоор 3 сая давсан явдал юм. Зүүн Өмнөд Азийн Вьетнам, БНХАУ, Тайланд, Солонгос, Япон зэрэг улсууд руу аяллын жим гарч, жилдээ 1-2 удаа аялах чиг хандлага хүмүүсийн дунд тогтоод байна.

Гадаад аяллын тоо өсөж буйг харуулсан график

Ингэж аялахдаа нислэгийн тийзээ захиалах, тухайн улсад очоод төрөл бүрийн аппликейшн татаж бүртгүүлэх, дотоодын хувийн таксинуудад илүү мөнгө төлөх, төлбөр тооцоогоо хэрхэн хийх вэ гээд асуудлуудтай тулгардаг. Нэгэнтээ аялахаар төлөвлөсөн бол хэрхэн тухтайгаар, найдвартай үйлчилгээнүүдийг сонгож аялах вэ?

Тэгвэл дээрх асуудлуудыг шийдэж, аяллын турш хэрэгтэй үйлчилгээнүүдээ нэг дороос авч, илүү хялбар, тухтай аялах боломжтой.

Toki апп олон улсын үйлчилгээнүүдээ өргөжүүлж, аяллын бэлтгэлээс эхлээд аяллын турш хэрэгтэй дижитал үйлчилгээнүүдийг “Олон улс” цэсэнд нэгтгэлээ.

Toki апп дахь нислэг, такси, төлбөр, дата сим болон дуудлагын үйлчилгээнүүд

Нислэгийн тийзээ Toki-р захиалаарай

Toki апп Монголын иргэний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-тэй урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлж, албан ёсны хамтрагч боллоо. Ингэснээр та МИАТ ТӨХК-ийн үйлдэж буй бүх чиглэлийн нислэгийн баталгаат тийзийг Toki апп-ын “Олон улс” цэсээс хялбархан захиалах боломжтой.

Toki апп-аар МИАТ нислэг хайхToki апп-аас нислэгийн тийз захиалах

Олон улсад таксигаа Toki-р дуудаарай

Toki апп олон улсын тээврийн сүлжээний роуминг үйлчилгээ үзүүлэгч Splyt компанитай хамтран ажилласнаар дэлхийн 60 гаруй улсад Grab, Bolt, Kakao T, Lyft зэрэг такси үйлчилгээг Toki-оос шууд дуудах боломжтой боллоо.

Очсон улс бүртээ шинэ апп татаж, бүртгэл үүсгэх шаардлагагүй. Та таксигаа Монгол хэл дээр Toki апп-аар дуудаж, төлбөрөө Toki Pay-ийн төлбөрийн аргуудаас сонгон төлөх боломжтой. Ингэснээр очсон улсдаа танил бус такси үйлчилгээ хайж цаг алдахгүй, зарим улсад тохиолддог дотоодын таксинуудын илүү төлбөр авдаг залиланд өртөхөөс сэргийлж, аяллаа илүү тухтай үргэлжлүүлнэ.

Toki апп доторх олон улсын такси үйлчилгээ
Гадаадын хотод Toki-р такси захиалахToki Pay ашиглан таксины төлбөр сонгох

Хятадад төлбөрөө Toki-р төлөөрэй

Монголчуудын хамгийн их зорчдог улсуудын нэг болох БНХАУ-д ч Toki Pay-ээ ашиглан төлбөр төлөх боломжтой боллоо.

Toki нь олон улсын дижитал төлбөр тооцооны сүлжээ GLN International болон Weixin Pay-тай албан ёсны хамтын ажиллагааг эхлүүлснээр Хятадад зорчиж буй хэрэглэгчдэдээ төлбөр тооцооны уян хатан сонголтыг нээлээ.

Валют солиулах, хувь хүнээс юань авах шаардлагагүй. Та Weixin Pay QR кодыг Toki апп-аар уншуулан шимтгэлгүй төлбөр төлөхөөс гадна Toki Credit-ээ ашиглан зээлээр төлбөр хийх боломжтой.

Weixin Pay QR код уншуулж Toki Pay-аар төлбөр хийх

Аяллын дата сим, дуудлагаа ч Toki-р

Аяллын үеэр интернэтгүй үлдэхээс санаа зовох хэрэггүй. Toki апп-аас дэлхийн 190 гаруй улсад ашиглах боломжтой дата SIM-ээ сонгон, аяллын хугацаа болон хэрэгцээндээ тохирох дата багцаа аваарай.

Мөн аяллын үеэр Монгол дахь гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоотой байх хэрэгцээг Travel Call үйлчилгээгээр шийдэж болно. Юнителийн дугаартай хэрэглэгчид Travel Call ашиглан Монгол руу хямд тарифаар дуудлага хийх боломжтой.

Toki апп-аас аяллын дата сим авахToki Travel Call үйлчилгээг ашиглах

Аяллын бэлтгэл үеэс эхлээд аялж байх үед хэрэгтэй дижитал үйлчилгээнүүд болох нислэгийн тийз, олон улсын такси, төлбөр тооцоо, аяллын дата SIM, олон улсын дуудлага зэрэг хэрэгтэй бүхнээ Toki апп-н “Олон улс” цэсээс авч тухтай аялаарай.

Toki апп-аас аяллын дата сим авах