20….. оны ….. сарын …..
Дугаар……
Энэхүү гэрээг нэг талаас Монгол улсын хуулийн этгээд болох “ЭМ ПИ ЭС СИ ББСБ” ХХК (цаашид “ЭМ ПИ ЭС СИ” гэх), нөгөө талаас …………………………….. регистрийн дугаартай ……………………… овогтой……………………………… (цаашид “Хэрэглэгч” гэх, хамтад нь “Талууд” гэх) нар харилцан тохиролцож, байгуулав.
НЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1 Энэхүү гэрээгээр хэрэглэгч цахим мөнгөний …. Данс эзэмших, тухайн дансаар цахим мөнгөний үйлчилгээ (цаашид “….. үйлчилгээ” гэх) авахтай холбогдон үүсэх талууд хоорондын харилцааг зохицуулахад оршино.
ХОЁР.ГЭРЭЭНИЙ ХАРИЛЦАА
2.1 Энэхүү гэрээг 18 нас хүрсэн, эрх зүйн чадамжтай этгээд байгуулна.
2.2 18 нас хүрээгүй хэрэглэгч … үйлчилгээний гэрээ байгуулах хүсэлтэй бол түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг эх, харгалзан дэмжигч) гэрээг байгуулж, гэрээний дагуу хүлээх эрх, үүрэг, хариуцлагыг хүлээнэ.
2.3 Хэрэглэгч … үйлчилгээг гар утас (мессеж USSD), …. Аппликейшн, DDDD.mn веб хуудас гэх мэт сувгуудаар дамжуулан ашиглана.
ГУРАВ.ХЭРЭГДЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
3.1 Хэрэглэгчийн эрх:
3.1.1 Хэрэглэгч нь … дансаар дараах гүйлгээг хийх
3.1.1.1 Мөнгөн хөрөнгийг цахим мөнгөнд хөрвүүлэх
3.1.1.2 Цахим мөнгийг мөнгөн хөрөнгөнд хөрвүүлэх
3.1.1.3 Цахим мөнгөний шилжүүлэг хийх
3.1.1.4 Цахим мөнгөөр төлбөр тооцоо гүйцэтгэх
3.1.1.5 Цахим мөнгөний дансны үлдэгдэл шалгах
3.1.1.6 Гүйлгээний хуулга авах
3.1.2 ЭМ ПИ ЭС СИ-ийн үйл ажиллагааны журамтай танилцах
3.1.2 … үйлчилгээний эрхээ түр хаалгах, сэргээлгэх, цуцлах
3.1.3 Өөрийн дансны үлдэгдэл болон гүйлгээний хуулгыг ЭМ ПИ ЭС СИ-ийн журмын дагуу авах, холбогдох мэдээлэлд тайлбар хүсэх,
3.1.4 … үйлчилгээний болон гүйлгээний талаар 77118811 дуудлагын төвд болон www@DDD.mn имейл хаягаар гомдол гаргах, түүнийг 72 цагийн дотор барагдуулахыг шаардах
3.1.5 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх
3.1.6
3.2 Хэрэглэгчийн үүрэг:
3.1.1 ЭМ ПИ ЭС СИ-д өөрийн хувийн мэдээллээ үнэн зөв, бүрэн өгөх бөгөөд хувийн мэдээлэлд өөрчлөлт орвол ажлын 5 хоногт багтаан ЭМ ПИ ЭС СИ-д мэдэгдэнэ,
3.1.2 Өөрийн … дансны аюулгүй байдлыг хангаж нэвтрэх нэр, нууц үг, кодыг хадгалж, хамгаалах, алдагдсан байж болзошгүй тохиолдолд яаралтай солих, шаардлагатай тохиолдолд ЭМ ПИ ЭС СИ-д яаралтай мэдэгдэж дансыг түр хаалгах,
3.1.3 1.1-д заасан гүйлгээг хийхдээ дансны дугаар, үнийн дүнг зөв оруулж, сайтар нягталсны дараа баталгаажуулах, буруу оруулснаас үүсэх хариуцлагыг өөрөө хүлээх,
3.1.4 а
ДӨРӨВ. ЭМ ПИ ЭС СИ-ИЙН ЭРХ, ҮҮРЭГ
4.1 ЭМ ПИ ЭС СИ-ийн эрх:
4.2.1 Хэрэглэгчийн хувийн мэдээллийн өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагаас гаргуулан авах,
4.2.2 Хэрэглэгчийн данснаас сэжигтэйд тооцогдох гүйлгээ хийгдсэн тохиолдолд хэрэглэгчээс гүйлгээг баталгаажуулах, шалгахыг шаардах, шаардлагатай тохиолдолд дансыг түр хаах арга хэмжээ авах,
4.2.3 Хэрэглэгчээс хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах,
4.2.4 Эрх бүхий хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдлийг үндэслэн хэрэглэгчийн дансны зарлагын гүйлгээг зогсоох, шаардлагатай тохиолдолд дансыг түр хаах болон цуцлах.
4.2 ЭМ ПИ ЭС СИ-ийн үүрэг:
4.2.1 Гэрээний нөхцлийг өөрийн санаачилгаар өөрчилж болох ба өөрчлөлтийг хуанлийн 30 (гуч) хоногийн өмнө … веб хуудсаар дамжуулан мэдээлэх ба өөрчлөлт орсноос хойш хэрэглэгч үйлчилгээг хэрэглэсээр байгаа бол өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцох,
4.2.2 Энэхүү гэрээ болон хуульд зааснаас бусад тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг бусдад үл задруулах,
4.2.3 Хэрэглэгчийн гүйлгээг өөрийн техникийн боломж, хүчин чадлын хүрээнд түргэн шуурхай найдвартай гүйцэтгэх, системийн тасралтгүй, хэвийн аюулгүй ажиллагааг хангах,
4.2.4 77118811 дугаарт болон info@unitel.mn хаягт ирсэн санал хүсэлт, мэдэгдэл, гомдолд хариу өгч 72 цагийн дотор шийдвэрлэх,
4.2.5 Хэрэглэгчийн цахим мөнгөнд хөрвүүлсэн мөнгөн хөрөнгийг банкны баталгааны дансанд 100 хувь байршуулж, бизнесийн болон барьцааны зорилгоор ашиглахгүй байх.
ТАВ.ДАНСЫГ ИДЭВХГҮЙ ТӨЛӨВТ ОРУУЛАХ, ХААХ, ГЭРЭЭ ЦУЦЛАХ
5.1 Хэрэглэгчийн … дансанд сүүлийн 6 сарын турш гүйлгээ хийгдээгүй тохиолдолд уг дансыг идэвхгүй дансны төлөвт оруулна.
5.2 ЭМ ПИ ЭС СИ дараах тохиолдолд урьдчилан сануулалгүйгээр дансыг түр хаах, шаардлагатай бол гэрээг дуусгавар болгоно. Үүнд хэрэглэгч:
5.2.1 Гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн,
5.2.2 Дансын хууль бус үйл ажиллагаанд ашигласан,
5.2.3 Худал мэдээлэл өгсөн,
5.2.4 Хууран мэхэлсэн,
5.2.5 ЭМ ПИ ЭС СИ-ийн үйл ажиллагаанд саад учруулсан,
5.2.6 … үйлчилгээг бусад хэрэглэгчдэд хортой, зүй зохисгүй байдлаар ашигласан,
5.2.7 Хэрэглэгчийн эрх зүйн чадвар дуусгавар болсон.
ЗУРГАА.ХАРИУЦЛАГА
6.1 Талууд шууд бус хохирол нэхэмжлэхгүй.
6.2 Хэрэглэгч болон гуравдагч этгээдийн үйлдэл, эс үйлдэл, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс учирсан хохирлыг ЭМ ПИ ЭС СИ хариуцахгүй.
6.3 Хэрэглэгч нь дансны нэвтрэх нэр, нууц үг болон бусад мэдээллийн нууцлалыг хангаагүй, дансны дугаар, мөнгөн дүнг буруу оруулсан тохиолдолд хариуцлагыг өөрөө хүлээнэ.
6.4 Хэрэглэгч гуравдагч этгээдэд санаатай болон санамсаргүй байдлаар гар утас, төхөөрөмжөө дамжуулсан, ашиглуулсан, хэрэглүүлсэн, аль нэг програмыг буруу ашиглуулсан, гар утас төхөөрөмж нь эвдэрсэн, унтарсан, сүлжээнээс гадуур гарсан, гар утасны эрх нь хаагдсан, 90 хоногтоо орсон эсхүл төхөөрөмж, гар утас, сим картаа гэрээнд зааснаас бусад байдлаар ашигласнаас гүйлгээ амжилтгүй болох гэх мэт аливаа үр дагавар, хохирол зардлыг өөрөө бүрэн хариуцна.
6.5 ЭМ ПИ ЭС СИ нь гуравдагч этгээдийн мэдээлэл, контент, аппликейшн, үйлчилгээг татсан, хэрэглэснээс үүсэх хариуцлагыг хүлээхгүй болно. Хэрэглэгч дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрэхдээ вирусын болон хамгаалатын арга хэмжээ авах үүрэгтэй.
6.6 Хэрэглэгч энэхүү гэрээг байгуулснаар ЭМ ПИ ЭС СИ болон түүний толгой, охин, хараат компаниудад дараах зөвшөөрлийг өгч байгаа болно. Үүнд:
6.6.1Хэрэгдэгчийн мэдээллийг ашиглан үйлчилгээ үзүүлэх,
6.6.2 Зах зээлийн судалгаа шинжилгээ хийх,
6.6.3 Үйлчилгээний мэдээ, мэдээлэл хүргэх,
6.6.4 Хууль болон гэрээнд заасан үүргийг хангуулах зорилгоор гуравдагч этгээдэд мэдээллийг өгөх.
ДОЛОО.ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛС
7.1 Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар тухайлбал гал түймэр, үер, хур тунадастай болон шороон шуурга, газар хөдлөлт, аянга цахилгаан, галт уулын болон бусад тэсрэлт, дэлбэрэлт, цаг агаарын хэт халалт, ба хүйтрэлт эсхүл төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээрийн дэглэм, гоц халдварт өвчин, ажил хаялт, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн, дайн (зарлагдсан болон зарлагдаагүй), террорист халдлага, улс орныг хамарсан түлш эрчим хүчний хязгаарлалт, бүх нийтийг хамарсан сүлжээний хэт ачаалал, доголдол тасалдал зэрэг гэнэтийн буюу давагдашгүй шинжтэй нөхцөл байдлын улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлэгүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
7.2 Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлүүдийн улмаас үүдсэн нөхцөл байдал 30 хоногоос дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд гэрээг цуцлагдсанд тооцно.
НАЙМ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
8.1 Энэхү гэрээтэй холбогдон гарч болзошгүй бүх санал зөрөлдөөн, маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тийнхүү шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
ЕС. … ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
9.1 Хэрэглэгч нь үйлчилгээний дараах нөхцөлтэй бүрэн танилцаж зөвшөөрсний дагуу үйлчилгээг авч байгаа болно.
9.1.1 Нэг удаагийн гүйлгээ хийх дээд хэмжээ 1,000,000 (нэг сая) төгрөг, нэг өдөрт хийх гүйлгээний дээд хэмжээ 3,000,000 (гурван сая) төгрөг байна,
9.1.2 … дансны үлдэгдэл 50,000,000 (тавин сая) төгрөгөөс ихгүй байна,
9.1.3 Гүйлгээ хийх явцдаа дансны дугаар, мөнгөн дүн зэрэг өгөгдлийг зөв оруулах,
9.1.4 Өөрийн дансны үлдэгдлийг гарсан гүйлгээтэй уялдуулж шалгах, түүнтэй холбоотой ямар нэгэн асуудал гарсан бол 77118811 дугаарт нэн даруй мэдэгдэж шалгуулна. Мэдэгдээгүй улмаас үүссэн асуудлыг ЭМ ПИ ЭС СИ хариуцахгүй.
9.1.5 Хэрэглэгч нь 77118811 дугаарт хандан …-р үйлчлэх худалдаа үйлчилгээний газруудын мэдээллийг авах боломжтой.
9.1.6 Хэрэглэгч … үйлчилгээний гомдол, санал хүсэлтийг 77118811 дугаар болон info@unitel.mn хаягт мэдээлнэ.
9.1.7 … үйлчилгээний шимтгэлийг гүйлгээ хийх агшинд автоматаар хэрэглэгчийн данснаас дараах тарифаар суутган авна.
9.1.8 Б
Гүйлгээний төрөл | Гүйлгээний зорилго | Нэгж гүйлгээний шимтгэл |
Орлогын гүйлгээ | Мөнгөн хөрөнгийг Цахим мөнгөнд хөрвүүлэн … дансанд хийх | 0₮ /тэг төгрөг/ |
Зарлагын гүйлгээ | Цахим мөнгийг мөнгөн хөрөнгөнд хөрвүүлэн … данснаас гаргах | 300₮ /гурван зуун төгрөг/ |
Худалдан авалт | … данснаас төлбөр төлөх | 0₮ /тэг төгрөг/ |
Билл төлөлт | … данснаас төлбөр төлөх | 0₮ /тэг төгрөг/ |
Шилжүүлэг | … данснаа … дансанд шилжүүлэг хийх | 10₮ /арван төгрөг/ |
Үлдэгдэл шалгах | … дансны үлдэгдлээ мессежээр | 5₮ /таван төгрөг/ |
Хуулга авах | … дансны хуулга авах | 1 хуудас нь 100₮ /нэг зуун төгрөг/ |
Тодорхойлолт авах | … дансны тодорхойлолт авах | 1,000₮ /нэг мянган төгрөг/ |
Идэвхгүй данс хөтөлсний шимтгэл | 6-с дээш сараар гүйлгээ хийгээгүй данснаас шимтгэл авах | 500₮ /таван зуун төгрөг/ Данс идэвхгүй сар тутамд |
ЭМ ПИ ЭС СИ ББСБ ХХК-ийг төлөөлж:
Төлөөлөгчийн нэр
Ажилтны нэр
Гарын үсэг
Хэрэглэгч:
Овог
Нэр
Гарын үсэг