Sign in with Toki
Toki Sign in web screen

Sign in with Toki гэж юу вэ?

“Sign in with Toki” бол бүтээгдэхүүн, үйлчилгээгээ аппликэйшн болон вэбсайтаар хэрэглэгч нартаа хүргэж буй бизнесүүдэд зориулсан Single Sign-On технологид суурилсан хялбар нэвтрэлтийн шийдэл юм. Энгийнээр хэлбэл хэрэглэгч шинэ нууц үг зохиох, и-мэйлээр бүртгэл баталгаажуулах шаардлагагүй өөрийн Toki апп-ын бүртгэлийг ашиглан аппликэйшн болон вэбсайтад нэвтэрнэ.

Unitel, UPoint, Mmusic, Mbook, Shoppy, FreshPack, Wellbeeshop зэрэг 60 гаруй вебсайт, апп дээр нэвтэрсэн бөгөөд хэрэглэгчид хүссэн үйлчилгээгээ авахдаа нэг товшилтоор нэвтэрч, цаг хэмнэж байна.

Хэрхэн ажиллах вэ?

Хэрэглэгч апп болон вэбсайт руу дараах хоёр хэлбэрээр нэвтрэх боломжтой.

Deeplink flow

Deeplink ашиглах

Хэрэглэгч гар утаснаас хандах үед “Toki-р нэвтрэх” товчийг дарснаар Toki апп автоматаар нээгдэнэ. Хэрэглэгч баталгаажуулалтаа хийсний дараа тухайн систем эсвэл вэбсайт руу дахин мэдээлэл оруулах шаардлагагүйгээр шууд нэвтэрнэ.

Бүртгэлтэй дугаар ашиглах

Хэрэглэгч компьютер, таблет зэрэг төхөөрөмжөөс нэвтрэх үедээ Toki-д бүртгэлтэй гар утасны дугаараа оруулна. Үүний дараа хэрэглэгчийн Toki апп суулгасан гар утсанд баталгаажуулах хүсэлт илгээгдэх бөгөөд хүсэлтийг зөвшөөрснөөр тухайн вэбсайт руу нэвтрэх боломжтой болно.

Phone number flow

Бизнестээ нэвтрүүлэх давуу тал

Benefits
Хэрэглэгчийн бааз
Toki апп-н 1.5 сая гаруй идэвхтэй хэрэглэгч таны дижитал платформ руу хялбараар нэвтрэх боломж
Найдвартай хэрэглэгчид
Toki апп-н бүртгэлээ баталгаажуулсан хэрэглэгчид нь E-Mongolia болон Face Liveness царай таних системээр мэдээллээ баталгаажуулсан байдаг. Энэ нь хуурамч бүртгэл, буруу мэдээлэл бүрдэхээс сэргийлж илүү найдвартай хэрэглэгчдийн орчныг бүрдүүлнэ.

Хэрвээ та бизнестээ “Sign in with Toki”-г нэвтрүүлэх бол дараах холбоос дээр дарж хамтран ажиллах формыг бөглөөрэй. Хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 1-2 хоногийн дотор бид эргэн холбогдох болно.

Хамтран ажиллах хүсэлт илгээх →

Toki брэнд лого болон өнгө

“Sign in with Toki” нэвтрүүлэхэд шаардагдах дараах зөвшөөрөгдсөн лого болон button загваруудаас өөрийн бүтээгдэхүүнд аль тохирохыг сонгон, ашиглана уу.

Button variants Background samples
Do and Don’t
Do and Don't

Хөгжүүлэгч нарт зориулсан холболтын заавар

Developer Docs →