Toki Lend – FAQ
1. Токи кредит үйлчилгээ гэж юу вэ?
Токи аппликейшн дээрх бүх бүтээгдхүүн үйлчилгээний төлбөрийг кредит эрхээ ашиглан зээлээр төлөх боломжийг олгож буй шинэлэг үйлчилгээ юм.
2. Үйлчилгээний гэрээг хэрхэн байгуулах вэ?
Токи аппликейшн ашиглан цахимаар байгуулна. Биеэр салбар дээр ирэх шаардлагагүй.
3. Кредит эрх гэж юу вэ?
Хэрэглэгчийн зээлжих зэрэглэлд үндэслэн хэрэглэгчид олгож буй зээлийн нийт эрх юм. Зээлжих зэрэглэлийг хэрэглэгчийн зээлийн түүх, НДШ төлөлтийн мэдээлэл болон бусад мэдээлэлд үндэслэн хиймэл оюун ухааны тусламжтай тооцно.
4. Үйлчилгээг ашиглахын тулд НДШ төлөгч байх шаардлагатай юу?
Шаардлагагүй. НДШ төлөлтийн мэдээлэл өгснөөр таны зээлжих зэрэглэл сайжирч, илүү өндөр кредит эрхтэй болох боломжтой.
5. Кредит эрхээ юунд ашиглаж болох вэ?
Токи аппликейшн дээрх бүх төрлийн бүтээгдхүүн үйлчилгээний төлбөрийг зээлээр төлөхөд ашиглах боломжтой
6. Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх үү?
Үйлчилгээний гэрээ байгуулагдахад Зээлийн мэдээллийн тухай хууль, ББСБ-н зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу кредит эрхийн хэмжээгээр зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлнэ. Цаашид кредит эрх өөрчлөгдөхөд ЗМС-д мэдээллийг шинэчилж нийлүүлнэ.
7. Хүү хэрхэн бодогдох вэ?
Өдөр бүр тухайн өдрийн байдлаар ашигласан кредит эрх болон хүүгийн хэмжээнд үндэслэн тооцно. Хүүгээс хүү, шимтгэлээс хүү тооцохгүй.
8. Шимтгэл хэрхэн бодогдох вэ?
Кредит карт ашиглах бүрт зээлийн дүнд үндэслэн дараах шатлалаар нэг удаагийн шимтгэл тооцно:
a. 2000 хүртэл дүнд 100 төгрөг
b. 10000 хүртэл дүнд 300 төгрөг
c. 30000 хүртэл дүнд 500 төгрөг
d. 30000-с дээш дүнд 1000 төгрөг
9. Үйлчилгээний суурь хураамж байгаа юу?
Байхгүй
10. Ашигласан кредит, бодогдсон хүү, шимтгэлийг хэрхэн эргүүлэн төлөх вэ?
Сар бүрийн 1 /нэг/ -ний өдөр доорх дүнгүүдийн нийлбэр дүнгээр төлбөр бодогдож нэхэмжлэх илгээх ба хэрэглэгч нэхэмжлэхийг тухайн сарын 15 /арван тав/-ны дотор төлөх үүрэг хүлээнэ:
a. Тухайн өдрийн байдлаар хуримтлагдсан нийт хүү
b. Тухайн өдрийн байдлаар хуримтлагдсан нийт шимтгэл
c. Тухайн өдрийн байдлаар ашигласан кредитийн 10% болон 10000₮-ийн аль их дүнг. Хэрэв ашигласан кредит 10000-с бага бол ашигласан кредитийн нийт дүн.
11. Эргэн төлөлтийг урьдчилж төлөх боломжтой юу?
Боломжтой. Нэхэмжлэх гарахаас өмнө, эсвэл нэхэмжлэхийн хугацаа дуусахаас өмнө хүссэн үедээ төлөх боломжтой. Урьдчилж төлөлт хийхэд зөвхөн кредит эрх ашигласан хугацаанд үндэслэн хүүг тооцно. Төлөлтийг нэмэгдүүлсэн хүү, нэхэмжлэхийн дарааллаар шимтгэл, хүү, кредит эрх дарааллаар төлүүлнэ.
12. Кредит эрх ямар хугацаанд хүчинтэй байх вэ?
Кредит эрхээ идэвхитэй ашиглаж буй тохиолдолд кредит эрх хязгааргүй хугацаанд хүчинтэй байна. Кредит эрхээ ашиглахгүй 90 хоноход кредит эрх хүчингүй болох ба үйлчилгээг ашиглахын тулд дахин кредит эрхээ тооцуулах шаардлагатай болно.
13. Эргэн төлөлтийг хэрхэн хийх вэ?
Токи аппликейшн дээрх төлбөр төлөх цэсээр хийнэ.
14. Кредит эрхээ хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Үйлчилгээг идэвхитэй ашиглаж, төлбөрөө хугацаанд төлснөөр кредит эрхээ нэмүүлэх боломжтой. Мөн хэрэглэгч хүссэн үедээ эрх шинэчлэх хүсэлт явуулан кредит эрхээ дахин тооцуулах боломжтой.
15. Эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах, сунгах боломжтой юу?
Боломжгүй
16. Эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлбэл яах вэ?
Үйлчилгээний гэрээнд заасны дагуу дараах арга хэмжээг авна:
a. Үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцож эхэлнэ.
b. Кредит эрхийг төлбөр төлөгдөх хүртэл ашиглах боломжгүй болгоно.
c. Хугацаа хэтрүүлсэн өдрийн тооноос хамаарч кредит эрхийг бууруулна.
d. Хугацаа хэтэрсэн 31-дэх хоногоос зээлийн мэдээллийн санд зээлийн ангиллыг бууруулж мэдээлнэ.
17. Хөдөө орон нутгийн харъяалалтай бол үйлчилгээг ашиглаж болох уу?
Болно