Асуулт хариулт

Toki App гэж юу вэ?

Toki App нь дижитал эрин үед бий болж буй хүмүүсийн өдөр тутмын үйл ажиллагааг хялбарчилж, цаг хугацааг хэмнэх ХЯЛБАР, ХӨГЖИЛТЭЙ, ХЭРЭГТЭЙ аппликейшн юм. Цаашлаад аппликейшнаа ашиглан чатлаж, төлбөр тооцоогоо хийн, байгууллагуудтай харилцаж үйлчилгээ авах зэрэг цогц шийдлийг олгох аппликейшн юм.

Хэтэвч хэрхэн үүсгэх вэ?

  • Toki апп татаж, бүртгүүлснээр танд өдрийн 40,000₮ хүртэлх гүйлгээ хийх лимиттэй цахим хэтэвч үүснэ.
  • Toki хэтэвчний доор байрлах бүртгэл дутууг анхааруулсан хэсэг дээр дарж, иргэний үнэмлэхээр эсвэл E-Mongolia-аар баталгаажуулж, нөхцөлийг зөвшөөрснөөр цахим мөнгөний гэрээ хийгдэж таны хэтэвчний лимит өснө.

Гүйлгээний нууц кодоо мартсан бол яах вэ?

  • Утасны тань зүүн дээд хэсэгт байрлах профайл руу орж Тохиргоо -> Хэтэвч -> Гүйлгээний нууц код руу орно.
  • Гүйлгээний нууц кодоо солих бол өмнөх кодоо оруулаад, шинэ кодоо хоёр удаа давтан оруулж баталгаажуулна.
  • Харин мартсан бол Сэргээх дарж, шаардлагатай мэдээллийг бөглөн, түр код ирэх ба 48 цагийн дотор шинэ кодоо оруулснаар код солигдоно.

Гүйлгээний нууц код түгжигдсэн бол яах вэ?

  • Гүйлгээ хийх явцдаа гурван удаа дараалан гүйлгээний нууц кодоо буруу хийсэн тохиолдолд таны хэтэвч түгжигдэнэ. Энэ үед та зөвхөн гаднаас мөнгө хүлээж авах боломжтой ба бусад төрлийн гүйлгээ хийх боломжгүй болно.
  • Хэрэв хэтэвч тань түгжигдсэн бол 7707-4477, 4477 лавлах дугаарт холбогдож мэдээлж, хэтэвчнийхээ түгжээг тайлуулна.

Банкны картаа яаж холбох вэ?

  • Хэтэвч рүүгээ орж Банкны карт холбох хэсэгт дарснаар картын дугаар, эзэмшигчийн нэр, хүчинтэй хугацаа болон CVV код зэрэг мэдээлэл бөглөх хэсэг гарч ирнэ.
  • Эдгээрийг гүйцэт бөглөн үргэлжлүүлэх дарснаар таны холбох гэж буй картад бүртгэлтэй утасны дугаарт нэг удаагийн нууц үг илгээх бөгөөд кодыг оруулж баталгаажуулснаар таны карт амжилттай холбогдоно.

Карт холбохын давуу тал юу вэ?

  • Токи хэтэвч тань мөнгөгүй болон карт тань байхгүй үед бэлэн бус мөнгөн гүйлгээ хийх шаардлагатай үед та холбосон картаа ашиглан гүйлгээ хийх боломжтой.

Хэтэвчээ хэрхэн цэнэглэх вэ?

  • Хэтэвчний зүүн доод хэсэгт дэх цэнэглэх дарж, мөнгөн дүнгээ оруулаад суман дээр дарна.
  • Ингээд хэтэвчээ цэнэглэх төлбөрөө хэрхэн төлөх сонголтууд гарч ирэх ба тэдгээрээс сонгож, гүйлгээний нууц кодоо хийснээр хэтэвч цэнэглэгдэнэ.

Хэтэвчнээсээ хэрхэн мөнгө татан авах вэ?

  • Хэтэвч рүү ороод шилжүүлэг дарахад Шилжүүлэх, бэлэглэх, зарлага гэсэн гурван хэсэг гарч ирнэ.
  • Үүнээс зарлагыг сонгож гүйлгээний дүн болон утгыг бичиж, шар суман дээр дараад, холбосон банкны картуудаас аль карт руу шилжүүлж авахаа сонгож (хэрвээ карт холбоогүй бол нэмэх дээр дараад банкны картаа холбоно) гүйлгээний нууц үгээ хийж тус данс руу мөнгөө татаж авна.

Хэтэвчээрээ гүйлгээ яаж хийх вэ?

  • Хэтэвч рүү ороод шилжүүлэг дээр дарахад Шилжүүлэх, бэлэглэх, зарлага гэсэн гурван хэсэг гарч ирнэ.
  • Үүнээс шилжүүлэхийг сонгож гүйлгээний дүн болон утгыг бичиж, шар суман дээр дарна.
  • Хүлээн авах хүний дугаарыг оруулан (тухайн хүний нэрийг шалгаж баталгаажуулаарай), гүйлгээний нууц кодоо оруулснаар шилжүүлэг амжилттай хийгдэнэ.
  • Хэрвээ таны цахим хэтэвчний үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд та холбосон картаа болон бусад төлбөрийн хэрэгслүүдийг сонгож шилжүүлгээ үргэлжлүүлэх боломжтой.

Холбосон картаараа яаж үйлчилгээ авах вэ?

  • Хийх гэж буй гүйлгээнийхээ төлбөрийн хэрэгслүүдээс сонгохдоо холбосон картаа сонгож, гүйлгээний нууц үгээ оруулна.

Бусдын картыг холбож болох уу?

  • Тухайн картад бүртгэлтэй утасны дугаарт нэг удаагийн нууц үг илгээх бөгөөд кодыг оруулж баталгаажуулснаар тухайн карт амжилттай холбогдоно.

Гүйлгээний түүхээ яаж харах вэ?

  • Утасныхаа баруун дээд буланд байх хонхон дээр дараад Хэтэвч хэсэг рүү ороход таны хийсэн гүйлгээний түүх харагдана.
  • Мөн энэ хэсэгт гүйлгээгээ зарлага, шилжүүлэг, төлбөр гэх мэт олон янзаар ангилан харах боломжтой.

Toki App-аар ямар үйлчилгээ авах боломжтой вэ?

Та Toki App-г татаж аваад дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд:

  • Төлбөр, тооцоо хийх, бусад хүмүүс рүү шимтгэлгүйгээр мөнгө шилжүүлэх
  • Хаана, юу байна хэрэгтэй мэдээллээ авч худалдан авалт хийн, хүргүүлэх

Toki App ашиглахад Юнител-ийн хэрэглэгчид Дата хязгааргүй гэж үнэн үү?

Тийм ээ. Хэрвээ Юнителийн хэрэглэгч бол Toki App-ийг дата хязгааргүйгээр ашиглаарай.

Toki App-н хэлийг хэрхэн солих вэ?

  1. Нүүр хэсэг рүү орно
  2. Тохиргоо цэсийг сонгоно
  3. Ерөнхий цэсийг сонгож ороод
  4. Хэл гэж сонгож
  5. English, Монгол гэсэн сонголтоос сонгон тохируулна

Toki App-д хэрхэн найзаа урих вэ?

Toki App-н хэрэглэгч найзаа урихдаа:

Сонголт 1:

  1. Нүүр хэсэг рүү орж “Найзуудаа урих” цэсийг сонгоно
  2. Нэр болон дугаараар хайж олно
  3. Урих найзаа сонгоод “Сонгосныг урих” товч дарснаар урилга явуулна
  4. Уригдсан найзад тань Toki-ийн урилга мессэжээр очно

Сонголт 2:

  1. “Search” товчийг дарна
  2. Нэр болон Toki-д бүртгэлтэй нэрээр хайж олон чатлах боломжтой

Би Toki App-ийн нууц үгээ мартчихлаа. Яах вэ?

  1. Toki App-н нэвтрэх хэсэг дээр Утасны дугаараа оруулаад “Нууц үгээ мартсан” цэсийг дарна
  2. Таны утсанд 4 оронтой баталгаажуулах код ирнэ
  3. Баталгаажуулах хэсэгт 4 оронтой кодоо хийнэ
  4. Шинэ нууц үгээ оруулаад “Шинэчлэх” товчийг дарна

Toki App-аар Юнителийн дугаар руу шууд залгах үйлчилгээ гадаад улсад үйлчлэх үү?

Toki App-аар Юнителийн дугаар руу шууд залгах үйлчилгээг дэлхийн аль ч улсаас ашиглах боломжтой.  1 минутын төлбөр 50₮ байна.

Toki App-н чат ямар давуу талтай вэ?

Хүссэнээрээ чатла: Юнителийн хэрэглэгч Toki App-ийг ашиглахад дата ХЯЗГААРГҮЙ тул хүссэнээрээ чатлаарай.

Байршил илгээх: Өөрийн байгаа байршилаа бусадтай хуваалцах эсвэл сонгосон байршлыг илгээх боломжтой.

Уулзалт төлөвлөх: Найзтайгаа уулзах уулзалтаа товлож он, сар, өдрөө тохируулан хүсэлт явуулах боломжтой . Найз тань явна, магадгүй, явахгүй гэсэн хариултаас сонгон илгээнэ.

Мессэжээ устгах: 5 секундээс 48 цаг хүртэлх хугацаанд цагаа тохируулан мессэжээ илгээх бөгөөд тухайн мессэжийг уншсаны дараа тохируулсан хугацаа болоход мессэж устана. Мессэжийг хүлээн авагч мессэжээ уншсаны дараа устах хугацаа явж эхэлнэ

Мөнгө шилжүүлэх: Чатлаж байхдаа шууд мөнгө илгээх боломжтой.

Мөнгө нэхэмжлэх: Чатлаж байхдаа мөнгө нэхэмжлэх боломжтой.

Бэлэг илгээх: Хэтэвчнээсээ мөнгөн хэлбэрээр бэлэг илгээж болно.

Зураг зуран илгээх: Өнгө, дүрсээ сонгон хүссэн зургаа зурж илгээх боломжтой. Мөн буруу зурвал баллуурдаж болно.

Мессэжээ хадгалах: Их чатласны дараа мессэж олдохгүй хэцүү асуудал тулгардаг. Тэгвэл хүссэн мессэжээ хадгалснаар энэ асуудлыг шийдэж болох юм.

Файл илгээх: Өөрийн утсан дээрх файлуудаас сонгон илгээх боломжтой

Дугаар илгээх: Утсан дээрээ хадгалсан дугаараа бусдад илгээх боломжтой.

Стикерийн дэлгүүртэй: Өөр ямар ч чатанд байхгүй, монгол хэл дээр бичигдэж, содон байдлаар зурагдсан стикерүүдээс сонгон хэрэглэх боломжтой. Бид стикерүүдээ нэмсээр л байх болно

Камераа ашигла: Чатанд байх камерийн товчлуур дээр даран зураг авч явуулах, текст бичих, удаан дарж бичлэг хийн найздаа илгээх боломжтой.

Дуудлага хийх: Та найз руугаа Тоki-оор залгахаас гадна шууд Юнителийн дугаар руу нь залгах боломжтой

Видео дуудлага хийх: Найзтайгаа дүрсээ харан ярилцах боломжтой.

Voice record хийх: Дуу хоолойгоо бичлэг хийн илгээгээрэй. Рекорд товчлуураа зүүн тийш хөдөлгөн болих, дээш хөдөлгөн түгжих боломжтой.

Toki App ашиглан чатлахад миний мессэжүүдийг нууцлах уу?

Таны илгээсэн мэдээлэл End-to-End encryption технологиор нууцлагдаж, танаас өөр хэн ч харах болон чагнах боломжгүйгээр эзэндээ хүрэх болно.

Таны мессэж зөвхөн таны утсан дээр л хадгалагдана өөр утсан дээр бүртгэлтэй хаягаар нэвтрэхэд таны хуучин мессэжүүд харагдахгүй.

Яаж холбоо барих вэ?