Их сургуульд бүртгүүлэхэд 10 минут

Мэргэжил сонголтдоо эргэлзсээр байна уу залуус аа. Тэгвэл энэ эргэлзээг тайлахад Toki танд тусална. Хүсэл мөрөөдлийнхөө чухал алхмыг хийх гэж буй залуусд зориулсан Монголын шилдэг их, дээд сургуулиудын танилцуулга, мэргэжил бүрийн онцлог давуу тал, төлбөрийн мэдээллийг нэг дороос аван хормын төдийд бүртгүүлэх боломжтой чатботууд Toki апп-д орлоо.
Одоогийн байдлаар дараах их, дээд сургуулиуд нэгдээд байгаа ба 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн урьдчилсан бүртгэлээ авч байна.
  1. ШУТИС /Шинжлэх ухаан технологийн их сургууль/
  2. СУИС /Соёл урлагийн их сургууль/
  3. ОТИС /Отгонтэнгэр их сургууль/
  4. УБИС /Төрийн өмчит Улаанбаатарын их сургууль/
  5. ИЗОУИС /Их Засаг Олон улсын их сургууль/
  6. Citi их сургууль
  7. ОУСДС /Олон улс судлалын дээд сургууль/
  8. ЭЗШУИС /Эм зүйн шинжлэх ухааны их сургууль/
  9. ОУЭЗБИС /Олон улсын эдийн засаг бизнесийн их сургууль/
  10. ХМХТДС /Хүрээ мэдээлэл холбоо технологийн дээд сургууль/
  11. ҮБТДС /Үндэсний биеийн тамирын дээд сургууль/
  12. УБЭИС /Улаанбаатар эрдэм их сургууль/
  13. Номера институт
  14. МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль
  15. Рояаль Олон улсын их сургууль
  16. МҮИС /Монголын Үндэсний их сургууль/
  17. Гурван эрдэнэ багшийн дээд сургууль
  18. Нийгэм сэтгэл судлалын дээд сургууль

Бүртгүүлэхэд маш амархан:

Toki апп-н Үйлчилгээ цэсний search хэсэг дээр сонирхож буй сургуулийн нэрийг бичиж хайна -> Чатбот товч дээр дарж орно -> Хэрэгцээтэй мэдээллээ аваад, мэргэжлүүдтэй танилцаж сонгоод бүртгэлийн асуумж бөглөж бүртгүүлнэ.
Мөн нэг зүйл нэмж хэлэхэд Toki апп-н чатботоор хийж байгаа бүртгэл нь урьдчилсан бүртгэл тул нэг сургуульд хүссэн хэдэн ч мэргэжлээрээ бүртгүүлэх боломжтой ба ЭЕШ-н оноо гарсны дараа сургуулийн зөвлөх багш нар холбогдож зөвлөгөө өгөн мэргэжлээ эцэслэн сонгоход тань тусалж, бүртгэлээ баталгаажуулах юм.

Toki танд тусална.

Энд дарж Toki аппийг татаарай