Toki хэтэвчийн тухай таны заавал мэдэх ёстой зүйлс

Toki апп-ийн хэтэвч гэж юу вэ?

Toki апп-ийн хэтэвч нь төлбөр төлөх, тооцоогоо хуваах, мөнгө шилжүүлэх зэрэг үйлчилгээг хялбарчлах дижитал төлбөрийн хэрэгсэл юм.

Toki хэтэвч бизнесийн хэтэвч болох уу?

Тийм. Та өөрийн хэтэвчийг холбосноор бизнесийн байгууллагуудаас худалдан авалт, шилжүүлэг хийх боломжтой.

Toki апп хэтэвчинд ямар банкны данс холбох вэ?

Та бүхий л банкны картаа Toki апп-ийн хэтэвчинд холбох болно. Мөн хэтэвчээ илүү хялбараар QPay, Social Pay, банкны данс зэргээр шилжүүлэг хийн цэнэглэх боломжтой.

Toki хэтэвчийн гүйлгээний түүхийг хэдий хугацаа хүртэл харах боломжтой вэ?

Toki хэтэвч үүссэнээс хойш өнөөдрийг хүртэл гүйлгээний түүхийг харах боломжтой.

Хэрхэн хэтэвчиндээ мөнгө хийх вэ?

Та өөрийн Toki апп хэтэвчиндээ мөнгө хийх бол:

  1. Хэтэвч рүү орох
  2. Үлдэгдэл дээр дарах
  3. “Цэнэглэх” нүдийг сонгон
  4. Үнийн дүнгээ оруулан “Үргэлжлүүлэх” товчийг дарна
  5. Үүний дараа та төлбөр төлөх сонголтоос сонгоно.
  6. Өөрийн холбосон банкны карт сонгон шилжүүлснээр таны данс цэнэглэгдэнэ.

Та хэтэвчиндээ мөнгө хийж цэнэглэхдээ:

Өөрийн картаа холбон шилжүүлэх бол:

  1. Хэтэвч рүү орох
  2. Үлдэгдэл дээр дарах
  3. “Цэнэглэх” нүдийг сонгон
  4. Үнийн дүнгээ оруулан “Үргэлжлүүлэх” товчийг дарна
  5. “Холбосон картууд” цэсийг сонгох
  6. “+Карт нэмэх” гэж дарж орно
  7. Картын мэдээллээ оруулан үргэлжлүүлэн холбоно.

Social Pay ашиглан шилжүүлэх бол:

  1. Хэтэвч рүү орох
  2. Үлдэгдэл дээр дарах
  3. “Цэнэглэх” нүдийг сонгон
  4. Үнийн дүнгээ оруулан “Үргэлжлүүлэх” товчийг дарна
  5. “Social Pay” цэсийг сонгох
  6. “Төлөх” гэж сонгон
  7. Утасны дугаараа хийх эсвэл шууд Social Pay апп-руу холбогдон орно.

QPay ашиглан шилжүүлэх бол:

    1. Хэтэвч рүү орох
    2. Үлдэгдэл дээр дарах
    3. “Цэнэглэх” нүдийг сонгон
    4. Үнийн дүнгээ оруулан “Үргэлжлүүлэх” товчийг дарна
    5. “Q Pay” цэсийг сонгох
    6. Хаан банк, Хас банк, TDB банкнаас сонгон “Төлөх” товчийг дарна
    7. Утасны дугаараа хийх эсвэл шууд тухайн банкны App-руу холбогдон орно.
        Дансаар шилжүүлэх бол:

        • Худалдаа хөгжлийн банк: Дансны дугаар: 470026970 MPSC LLC
        • Хаан Банк: Дансны дугаар: 5038084540 MPSC LLC
        • Голомт банк: Дансны дугаар:  8625100947 MPSC LLC

Хэрхэн хэтэвчнээсээ мөнгө авах вэ?

Та өөрийн Toki апп хэтэвчнээс мөнгө авах бол:

1. Хэтэвч рүү орох

2. Үлдэгдэл дээр дарах

3. “Шилжүүлэх”дээр дарж орон

4. Үнийн дүнгээ оруулаад “Болсон” товчийг дарна

5. “Нэмэх” товч дээр дарж Илгээх банк, дансны дугаар, дансны нэр оруулан хадгална.

6. Эсвэл өөрийн холбосон дансаа сонгоно

7. Гүйлгээний утгаа оруулна

8. Гүйлгээний нууц үгээ оруулж шилжүүлэг хийнэ

Гүйлгээний доод хэмжээ 101 төг байна.

Toki апп-ийн хэтэвчээр мөнгөн шилжүүлэг хийхэд шимтгэлтэй юу?

Та хэтэвчээ цэнэглэх, Чатботоос худалдан авалт хийх, Toki хэтэвчтэй хэрэглэгч хооронд шилжүүлэг хийхэд ямар ч шимтгэлгүй. Харин Toki хэтэвчээс банкруу мөнгө шилжүүлж авах бол Хаан банк болон Голомт банкны шимтгэл 100 төг, бусад банк хоорондын гүйлгээний 300 төг-ийн шимтгэл төлнө.

Toki апп-ийн нэвтрэх нүүц үг гэж юу вэ?

Цахим хэтэвчинд нэвтрэхэд ашиглана. Та хэтэвчинд нэвтрэх нууц үгийн тохируулснаар өөрийн хэтэвчний аюулгүй байдлыг хангана.

Toki апп-ийн гүйлгээний нууц үг гэж юу вэ?

Toki цахим хэтэвчээр гүйлгээ болон шилжүүлэг хийхэд ашиглана.

Toki апп-ийн гүйлгээний нууц үгээ хэрхэн солих вэ?

Та өөрийн гүйлгээний нууц үгээ ахин солих бол:

  1. Нүүр хэсэг рүү орно
  2. “Тохиргоо” цэсийг сонгож орно
  3. “Хэтэвч” цэсрүү орно
  4. “Гүйлгээний код” цэс рүү орно
  5. “Солих” гэсэн хэсгийг сонгоно
  6. Хуучин гүйлгээний нууц үгээ оруулан, зөвшөөрөх дарна

Ингээд та шинэ нууц үгээ оруулан баталгаажуулснаар солигдоно. (Таны пин код хуучинтайгаа давхцаж болохгүй, зөвхөн тоо оруулахыг анхаараарай)

Toki апп-ийн нэвтрэх нууц үгээ хэрхэн солих вэ?

  1. Нүүр хэсэг рүү орно
  2. “Тохиргоо” цэсийг сонгож орно
  3. “Хэтэвч” цэсрүү орно
  4. “Хэтэвчинд нэвтрэх код” цэсрүү орно
  5. “Солих” гэсэн хэсгийг сонгон
  6. Хуучин 6 оронтой код хийн шинэ кодоо оруулна “илгээх” товчийг дарснаар солигдоно

Toki апп-ийн нэвтрэх нууц үгээ хэрхэн сэргээх вэ?

  1. Нүүр хэсэг рүү орно
  2. “Тохиргоо” цэсийг сонгож орно
  3. “Хэтэвч” цэсрүү орно
  4. “Хэтэвчинд нэвтрэх код” цэсрүү орно
  5. “Сэргээх” гэсэн хэсгийг сонгон
  6. Хуучин 6 оронтой код хийн шинэ кодоо оруулна
  7. Баталгаажуулах хэсэгт И-мэйлээр, Утасны дугаараар баталгаажуулах код авахаа сонгоно
  8. Таны утсанд 4 оронгтой тоо очно
  9. Тухайн 4 оронтой тоо оруулан баталгаажуулснаар
  10. Шинэ 6 оронтой кодоо оруулан идэвхжүүлэх боломжтой.

Toki хэтэвчээ хурууны хээгээр идэвхжүүлж болох уу?

Болно. Та хэтэвчиндээ өөрийн хурууны хээгээ тохируулан идэвхжүүлэх боломжтой.

  1. Нүүр хэсэг рүү орно
  2. “Тохиргоо” цэсийг сонгож орно
  3. “Хэтэвч” цэс рүү орно
  4. “Хурууны хээ идэвхжүүлэх” гэсэн цэсийг сонгон идэвхжүүлснээр таны хурууны хээ идэвхжинэ
  5. Харин хурууны хээ идэвхжүүлэхгүй гэвэл идэвхжилтийг цуцлах болно.

Гүйлгээний мэдээллээ И-мэйлээр хэрхэн хүлээн авах вэ?

  1. Нүүр хэсэг рүү орно
  2. “Тохиргоо” цэсийг сонгож орно
  3. “Хэтэвч” цэс рүү орно
  4. “И-Мэйлээр мэдэгдэл илгээх” гэсэн цэсийг сонгон идэвхжүүлснээр таны зарлагын гүйлгээний мэдэгдлийг и-мэйлээр илгээх болно
  5. Хэрэв И-мэйлээр мэдэгдэл авахгүй гэж үзвэл “И-Мэйлээр мэдэгдэл илгээх” цэсийн идэвхжилтийг цуцлах боломжтой.

Toki апп-д хийсэн гүйлгээний түүхээ хэрхэн харах вэ?

Сонголт 1:

  1. Тухайн чат руу орно
  2. Чаталж буй найз эсвэл группын нэрэн дээр дарна
  3. “Гүйлгээний түүх” хэсгийг сонгоно
  4. Ингэснээр дундын гүйлгээний түүхээ харагдах боломжтой

Сонголт 2:

  1. Хэтэвч рүү орох
  2. “Үлдэгдэл” дээр дарах
  3. Доор таны сүүлд хийсэн гүйлгээний түүх харагдах болно.