Toki апп-д бүртгүүлэх заавар
- App store, Play store-руу орон Toki гэсэн түлхүүр үгээр хайж Toki апп-г гар утсандаа татаж суулгана.
- Бүртгүүлэх хэсгээр орж дараах мэдээллүүдийг оруулна | • Утасны дугаар: 86****** /Бүх операторын дугаар, IP77 дугаараа оруулах боломжтой/
• Нууц үг: Toki апп-д нэвтрэх шинэ нууц үг үүсгэнэ.
• Үйлчилгээний нөхцөлтэй танилцаад <үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байна> хэсгийг сонгоно - Бүртгүүлсэн утасны дугаарт мессэжээр 4 оронтой баталгаажуулах код очно. Баталгаажуулах код хэсэгт кодоо оруулснаар бүртгэл үүснэ. /IP77 дугаараар бүртгүүлсэн тохиолдолд таны одоогийн ашигладаг Zoiper болон бусад VOIP аппликейшн руу илгээгдэнэ
- Хувийн мэдээллээ оруулна.

IP77 дугаараа холбох заавар
- Нүүр хуудас – Профайл – IP77 үйлчилгээ
- IP77 дугаар холбох товчийг дарна
- IP77 дугаараа оруулна: 77****** Нууц үгээ оруулна: ********** /Анх IP77 дугаар авахад таны и-мэйл хаяг руу илгээгдсэн үсэг, тоо, тэмдэг холилдсон нууц үгийг оруулна/
- IP77 дугаар амжилттай холбогдсон тохиолдолд дугаарын дансны мэдээлэл болон цэнэглэгч картын мэдээлэл харагдана.
