Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын шилдэг бүтээгдэхүүн, онцлох үйлчилгээтэй нэг дороос танилцах боломж олгодог “ICT Expo” явагдаж буй “Мишээл Экспо”-д ойртонгуут замын хөдөлгөөн удааширч, төвийг чиглэх олны урсгал тасралтгүй нэмэгдэх нь ямар нэгэн зүйлээс хоцорч буй мэт сэтгэгдэл төрүүлж, улам бүр яаруулах ажээ. Үнэхээр ч үүдний тохижилт, орчин бүрдүүлэлтээсээ л огт өөр газар хүрээд ирэв үү гэмээр мэдрэмж төрүүлсэн энэ арга хэмжээг олон хүн удтал хүлээж, зорин ирсэн нь энэ байв.

Энэ дундаас бөөн эрч хүч цацруулсан, аварга том шар дэгдээхий нүүр дүүр дүүрэн инээмсэглэл цацруулсаар зочдыг угтан авах нь эгээтэй л хуучны танилтайгаа таарч байгаа мэт танил мэдрэмж төрүүлсэн юм.

Түүний нэрийг “Toki” гэнэ.

Захтай цамц, зангиа зүүсэн нь түүнийг ажил хэрэгч нэгэн гэдгийг илтгэнэ. Нэг нүдээ ирмэж, үсээ донжтой гэгч нь босгосон нь бас хөгжилдөх дуртай гэдгийг нь батлах мэт. Хөнгөхөн даллах гартаа утсаа барьсан тэр “Танд тусална” хэмээх уриагаа тусгасан мэт санагдлаа. Токи бол харилцаа холбооны тэргүүлэх компаниудын нэг “Unitel”-ийн зах зээлд цоо шинээр танилцуулж буй апп-ийн нүүр царай, үндсэн дүр төрх ажээ.

14 дэх удаагийн ICT Expo-ийн хамгийн тод бөгөөд онцлох дүр “Toki”-тэй хамтдаа танилцацгаая.

ICT Expo-оос “Toki”-г олох их амархан. Зүгээр л хамгийн их хүн шавсан, дараалалд зогссон газрыг зорь. Чухам тэнд “Toki” тантай мэндчилэх болно.

“Toki”-ийн үзэсгэлэнгийн танхим тус тусын онцлог шинжийг агуулсан нийт зургаан хэсгээс бүрдэх ажээ. Бид хамгийн эхний “Information Zone“-оос “Toki” апп-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм. “Unitel”-ийн хамт олон энэ апп-ийг Монголын анхны цогц үйлчилгээтэй апп хэмээн онцолж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Та ухаалаг гар утсандаа “Toki” аппликэйшнийг татсанаар чатын бүх төрлийн үйлчилгээ авахаас гадна 10 мянга гаруй байгууллагын мэдээллийг нэг дороос харан, дуудлагын олон төрлийн үйлчилгээнээс сонгон үйлчлүүлж, онлайнаар дэлгүүр хэсэн, бараа бүтээгдэхүүн болон хоолоо хүргэлтээр захиалах боломжтой гэнэ. Хүний биеийн хэмжээтэй том дэлгэцэн дээр энэ бүх мэдээллийг авах нь ихэд таатай санагдав.

Энэ бүхнийг “Experience Zone“-д дэлгэгдсэн төрөл бүрийн төхөөрөмж дээр туршиж, тест хийх боломжтой ажээ. Үүнийгээ AR технологи ашиглан баяжуулж, ICT Expo дээрх танхимаа бүрэн утгаар нь танилцуулж буй нь үнэхээр күүл шийдэл байв. Энд “Toki” тантай илүү дотно буюу өөрийн дуу хоолойгоор харилцаж, давуу тал, онцлох нэмэлтүүдээ танилцуулах аж.

Яг хажууд нь байрлах “Toki Shop”-д харин бидний “эчнээ” танил болсон Токи дэгдээхийн дүртэй төрөл бүрийн хувцас, хэрэглэлүүд борлуулагдаж байна. “Toki” апп-ий хамгийн гол бүрдэл хэсгүүдийн нэг бол хэтэвч юм. Ямар нэгэн шимтгэлгүйгээр мөнгө шилжүүлэх, төлбөр тооцооны хамгийн хялбар, ухаалаг шийдлийг санал болгож буй энэ нэмэлтийг ашиглан та “Тoki”-ийн бүрх малгай, цамц, даавуун тор, зөөврийн цэнэглэгч зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнийг 90-100 хувийн хямдралтай үнээр өөрийн болгох боломжтой.

Үүний дараа биднийг Toki илүү хөгжилтэй орчинд хөтлөн оруулав. “Human Crane” гэсэн нэрээсээ л анхаарал татах энэ хэсэгт зочлогсод маш зугаатай байдлаар төрөл бүрийн урамшуулал, хөнгөлөлтүүдийг өөрийн болгох боломжтой ажээ. Энэ өдрүүдэд танд найзуудаас тань апп татах хүсэлт ирж, сошиал хуудсууд тань шар дэгдээхийн өхөөрдөм зургаар дүүрсэн бол гайхах хэрэггүй.

Бөөн бөмбөлгөөр дүүргэсэн саванд утсаар оосорлуулан шумбаж, хүний нүднээс нуугдан байрласан хар бөмбөгийг сугалж, түүн дээрх урамшууллыг хүртэхийг зорьсон хүмүүсийн цуваа тасрахгүй үргэлжилсээр байв. Улаанбаатарт өөр хаана ч байхгүй гэж хэлж болох энэ энтертайнмент тоглоом бүтэн өдрийн турш үзэсгэлэнгээр аялсан хүмүүсийн алжаалыг тайлах сонирхолтой шийдэл байлаа.

Үүнээс гадна “Coffee Corner”-ийнхон Toki Page-ийг дагаж, постоо хуваалцсан хүмүүсийг үнэгүй зайрмаг, ус, кофегоор дайлж байсныг онцолъё.

Төгсгөлд нь, инстаграмдаа зориулан сонирхолтой зураг авахуулах боломжтой “Photo Booth”-ээр зочилсноор бидний аялал өндөрлөв. Энэ жилийн үзэсгэлэнгийн магадгүй хамгийн бүтээлч булан энэ мэт санагдлаа.

Tанд тусална хэмээх уриатай “Toki” апп үнэхээр л дижитал амьдралын хэв маягт бүрэн нийцсэн, бидний амьдралыг илүү хялбар болгох шийдлийг хэрэглэгчдэд санал болгож байна. 10 мянга гаруй үйлчилгээний мэдээллийг нэг дор харах боломжтой нь л өөрөө дэвшил байв. “Unitel”-ийнхний цуглуулж, нэгтгэж, боловсруулан оруулсан эдгээр мэдээлэл нь жижиг, дунд, бизнесүүдийг онлайн орчинд илүү таниулах, шинэ хэрэглэгчдийг татахад чухал хувь нэмэр оруулах нь гарцаагүй.

Нөгөө талаар, чатбот ашиглан хамгийн хялбар бөгөөд хурднаар хүссэн үйлчилгээгээ авах боломж энд байна. Хоол захиалах, бараа худалдаж авах, такси дуудах, тасалбар захиалахаар энэ бүхэн хязгаарлагдахгүй. Өөрт хэрэгтэй цаг агаарын, цаг үеийн, спортын зэрэг мэдээг тогтмол хүлээж авахаас гадна тааз, хана өрөмдөгч дуудаж, хүүхэд асрагчаа хүртэл сонгох боломжийг энэ хэсэг танд олгоно.

Энэ апп-ийг “цогц” хэмээх тодотгол зүүхэд хүргэж буй гол нэмэлт нь чат хэсэг юм. Та бизнесийн байгууллагуудтай харилцахаас гадна энэ апп-ийг хэрэглэж буй найзуудтайгаа чөлөөтэй харилцах боломжтой. Зөвхөн “Toki”-д л байх зугаатай, хөгжилтэй стикерүүдийг ашиглан бие биетэйгээ харилцаж, бүр видео дуудлага ч хийж болно. Сүүлийн үед ихэд трэнд болж буй “стори” нэмэлт ч энд шингэсэн нь анхаарал татав.

Эцэст нь, Токи гэдэг нэр “Walkie Talkie” буюу чөлөөтэй харилцъя гэдэг санаанаас “Оki Doki” буюу бүгд асуудалгүй, зохицуулъя гэсэн агуулгатай сүлэлдэн үүссэн ажээ.